Та урт сормуустай болмоор байна уу?

Twitter Print
2018 оны 09-р сар 17-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Бүсгүй хүн бүр байгалиас заяасан урт сормуус, сайхан гэрэлтсэн нүдтэй болохыг хүсдэг. Маш олон сормуус уртасгагч бүтээгдэхүүнүүд гарч ирсэн боловч бүгд үр дүн өгөх үгүй нь эргэлзээтэй. Зарим тодорхой хаяггүй, хямд бүтээгдэхүүнүүд нь нөлөө үзүүлэхээсээ илүү муу үр дүн авчирах нь элбэг.

Харин гэрийн аргаар, хамгийн энгийн бөгөөд амарханаар урт бас эрүүл сормуустай болох аргуудыг танд зөвлөе.

Ногоон цай

Ногоон цай нь хүний биед маш тустай, гэдэс өвдөх, нүүрэн дээр юм гарах, үс хуурайшиж гэмтэх зэрэг олон төрөл зүйлд хэрэг болдог. Харин сормуусыг урт болгодог гэж та өмнө нь сонсож байсан уу? Нүүр цэвэрлэдэг хөвөнгөөс хоёр ширхэгийг аваад хөргөсөн ногоон цайндаа нэгээс дээшгүй минут байлгана. Ингээд дээшээ харж хэвтээд ногоон цайнд түрхсэн хөвөнгөө нүдээ аниад зовхин дээрээ 10 минут байлгана. Ногоон цай нь мөн таны арилаагүй үлдсэн будагны толбуудыг ч шингээж авч цэвэрлэдэг.

Оливын тос

Оливын тосыг зөвхөн шөнийн тос маягаар хэрэглэх ёстой. Хэрэглээгүй, шинэ хөмсөгний сойзоо оливын тосонд дүрээд, яг сормуусаа будаж байгаа мэт тосоо түрхэнэ. Харин өглөө нь сормуусаа нүүр цэвэрлэгч шингэнээр зөөлөн арчихаа мартуузай.

Өргөст хэмх

Будагаа сайтар арилгаж цэвэрлэсний дараа өргөст хэмхээ нимгэн хирчээд нүдэн дээрээ тавина. 20-с багагүй минут тавьсаны дараа өргөст хэмхээ аваад нүдэндээ зөөлөн эллэг хийх хэрэгтэй. Эллэг хийхээсээ өмнө гараа сайтар угааж ариутгасан байх нь зөв. Өргөст хэмхийн аргыг хэрэглэснээр сормуус тань уртасна мөн нүд тань ч амарч, өмнөхөөсөө илүү гэрэлтнэ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.142.106) 2015-08-10 18:10
      • 0
      • 0

      иллэг гэдэг шиг санагдах юм. хахаха

      Хариулах