Ерөнхийлөгчийн үхлийн учиг

Twitter Print
2014 оны 11-р сар 16-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

Умард Өрнөдийн иргэний цуст дайн дөнгөж дууссаны дараа ерөнхийлөгч Абрахам Линкольнийг хэн буудаж алсан бэ? Ж.Вилкес Бут vнэхээр алуурчин байсан гэж vv? Тэгвэл дараа нь тvvнд юу тохиолдсон бэ? Шашны туйлшрагч, ахлагч Бостон Корбет тvvнийг алсан гэж vv? Ийм хулчгар vйлдэл хийхэд хэн тvvнд тусалсан бэ? Ер нь яагаад ийм явдал болсон хэрэг вэ? Хам хэрэгтнvvдийг бvгдийг нь барьж хуулийн арга хэмжээ авч чадсан уу? Хэрэв бvгд шийтгvvлээгvй юм бол хэн тэднийг хамгаалсан байх вэ?

Хадгалагдан vлдсэн баримтуудыг сөхөн харцгаая. 1865 оны 4 сарын 14-нд Фордын жvжгийн театрын бvдэг гэрэлтэй танхимд дуугарсан буун дуу АНУ- ын тvvхэнд байгаагvй олон тооны худал vг, бодит баримтын vгvйсгэл, болсон явдлыг гуйвуулан ярьсан яриа, тэр ч байтугай vнэнд эргэлзсэн эргэлзээний эхлэл болжээ.

Vндсэн баримтыг нэгтгэн харах амархан. Фордын театрт ерөнхийлөгчийн хамт жvжиг vзэн суух маш олон хvн буун дуу сонсоод ерөнхийлөгч сандал дээрээ алгуурхан унахыг харцгаажээ. Ерөнхийлөгчийн сууж байсан доод давхрын ложийг тvшин зогсож байсан хvн буун дууны дараа гартаа буу барьсан чигтээ, бvдэрч унан барин гvйсээр зугатан одохыг зуу зуун vзэгчид харсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч агсан А.Линкольн

Баримт vvгээр дуусаж зөвхөн төсөөлөл төдий яриа л vлджээ. Олон сараар явагдсан хатуу байцаалт, янз бvрийн ам дамжсан худал vнэн ярианууд, гэрчийн этгээдvvдийн мянга мянган vг байсан ч АНУ-ын тvvхэнд гарч байгаагvй аймшигт явдал vл хариулагдах асуултаар дvvрэн байлаа. Линкольны батлан хамгаалах яамны сайд, нугаршгvй бардам зоригтой улс төрч Эдвин М.Стантон энэ нууцад том vvрэг гvйцэтгэжээ. Тvvний гvйцэтгэсэн vvрэг хамгийн нууцлаг, хамгийн хачирхалтай нь юм.

Батлан хамгаалахын сайд Эдвин Стантон

Гэвч 1865 оны дөрвөн сард болсон тэрхvv vйл явдалд эргэн орцгооё. Иргэний дайн дөнгөж дуусаад байлаа. Улс оронд замбараагvй байдал ноёрхож, бvх талаар ядууралд оржээ. Линкольний бvлгийнхэн хамгийн тvрvvнд аль салбараа өөд нь татах талаар бодож эхэлж байсан vе. Бvгд Найрамдах намын радикалууд сөрөг vзэлд хөөрцөглөн, дэд ерөнхийлөгч Эндрю Жонсонд найдацгааж байв.

Дэд ерөнхийлөгч Эндрю Жонсон

Тэд Өрнөдийг дайны дараах хямралаас хэзээ ч босохооргvй, Умардын vйлдвэрлэлийн хөгжлийг эсэргvvцэн босох чадваргvй эдийн засгийн уналтанд барьж байх бодлого боловсруулжээ. Гэвч Линкольн Өрнөдийг ядууруулах бодлогыг эрс эсэргvvцэж байлаа. Тэрээр Өрнөдийг цэцэглэн хөгжvvлэхийг хvсэж байв.

Эндрю Жонсон мэдээжийн хэрэг ерөнхийлөгчийн сандалд санаархаж байсан боловч Линкольнийг амьд яваа цагт тэр сандалд хэзээ ч суухгvйгээ мэдэж байв. Тэгээд ч Линкольнийг хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр согтуу ирж тангараг өргөснөөр тvvний улс төрийн ирээдvй бvрэн сvйрчээ.

Гэвч хувь заяа иймэрхvv асуудлыг хялбархан зохицуулж чаддаг учир ганц буун дуу бvр мөсөн баларсан дэд ерөнхийлөгчийг ерөнхийлөгчийн албанд буцаан авчирах нь тэр. Хэдхэн өдрийн дараа Фредрикбургийн ойролцоо Гарретийн саравчинд гарсан буун дуу аллагын нууцыг тайлж чадах байсан цорын ганц гэрчийн амыг бvр мөсөн таглажээ.

Линкольний vхлээс cap орчмын өмнө батлан хамгаалах яамны ажилтан Луис Вайхманн хамт ажиллагсаддаа ерөнхнйлөгчийн амийг хороох зорилготой бvлэг этгээдvvд Мэри Сюрратын гэрт цугласан тухай ярьжээ. Яагаад ийм баримтыг хэрэгсээгvй өнгөрсөн юм бол? Нэр гарсан хатагтай, тvvний байшин vнэхээр байдаг байснаас гадна тэр байранд Вайхманн өөрөө амьдардаг байсан байна. Тэр vеийн улс төрийн байдал хуйвалдаан, заналхийлэл, аллагаар дvvрэн байсан учир Вайхманны анхааруулга анзаарагдалгvй өнгөрсөн байж болох. Юутай ч Вайхманн бол сайд Стантоны удирддаг байгууллагын маш сайн ажилтны нэг байжээ. Тvvний анхааруулга Стантоны чихэнд хvрсэн эсэх талаар ямар ч баримт байдаггvй байна. Харин Вайхманныг ийм чухал мэдээлэл хаанаас олж авсан талаар хэзээ ч байцаагдаж байгаагvйг нотолж болох ажээ. Өөрөөр хэлбэл Вайхманн ажлаа vргэлжлvvлэн хийсээр, хуйвалдагсад ямар ч саадгvй аллагын төлөвлөгөөгөө боловсруулан бэлдсээр байсан байна.

Нууц албаны дарга Лафает С. Бэйкер Вашингтон хотод хоёр мянга илvv тагнуул мөрдөгчидтэй гэж гайхуулдаг байж. Вайхманны ярьсан хуйвалдааны бvлгийн талаар Бейкер мэдсэн байж болох авч энэ тухай ямар ч тэмдэглэл vлдээгvй байна. Вайхманны анхааруулгын талаар Бейкер, Стантон хоёр мэдэж байсан бол ямар ч арга хэмжээ аваагvй нь хачирхалтай санагдаж байна. Стантон, Бейкер хоёр гар нийлсэн хоёр байжээ. Стантон бол зальжин, ухаантай, хvссэндээ хvрэхийн тулд юу ч хийхээс буцахгvй, нэр хvнд бvхий өмгөөлөгч хvн байсан байна. Маш хатуу, заримдаа бур харгис, эзэрхэг хvн байсан бөгөөд ер бишийн сэтгэлийн хөөрлөөрөө алдартай байжээ. Бейкер тvvний хувьд хамгийн хvлцэнгvй, эзнийхээ амжилтын төлөө бvхнээ зориулах vнэнч зарц нь байлаа. Зарц хэдийгээр эзэнтэйгээ олон талаар адил байсан ч Стантон хар муу санаагаа бvрэн нууж чаддагаараа тvvнээс хамаагvй илvv байжээ. Гэвч Линкольн тvvнийг нэвт харж чадсан ч юм уу, дургvй байдаг байсан байна. Бейкер нууц албаны дарга байсны хувьд Стантонд нууц мэдээлэл дамжуулж, сайд тvvнийг нь хувийн болон албаны хэрэгт ашигладаг байв.

Иргэний дайны vед болон 1865 оны 4 сарын 14- ний аймшигт аллага болсон өдрvvдэд, мөн ерөнхийлөгчийн амь насанд халдсанаас хойш тэд удаан хугацаагаар хамтран ажилласан байна. Гэвч харьцаа дайны vеийнх шиг дотны биш болсон байлаа. Энэ нь итгэл алдсанаас vvдэлтэй байж болох. Аллагын өмнө vл мэдэгдэх шалтгаанаар Стантон Бейкерийг Нью-Йорк явуулсанаар батлан хамгаалах яамны сайдын шууд тушаалаар нууц албаны дарга хамгийн чухал vед хэргийн газраас хэт хол байсан байна.

Олон нийтийн vзэж байгаа шиг Стантон генерал Грантыг ерөнхийлөгчтэй цуг театр явахыг нь болиулан ятгаагvй ажээ. Генерал театр явахаас өөрөө татгалзсан бөгөөд хатагтай Линкольнтой хатагтай Грант огт таардагтvй байснаас аль алиныг нь зовоохгvйн тулд генерал ийм шийдвэр гаргажээ. Грант vдээс хойш болсон хуралд оролцсон бөгөөд ерөнхийлөгчийн театр явах урилгад талархсанаа илэрхийлээд очиж чадахгvйдээ уучлалт гуйжээ. Vvнийгээ Нью-Жерсид амьдарч байгаа хvvхдvvдээ эргэхээр эхнэртээ амласан гэж тайлбарласан байна.

Vvний дараа Линкольн Стантоны ажлын өрөөнд орж ерөнхийлөгчид бараа болох хvнээр цахилгаан холбооны дарга, хошууч Томас Экертийг томилон явуулах талаар ярьжээ.

Стантон ерөнхийлөгчийн энэхvv гуйлтанд татгалзаж, хошууч Экерт энэ vдэш маш чухал даалгавар биелvvлж байгаа гэсэн аж. Баримтаас vзвэл Стантон ажил тартал ямар ч чухал ажлын тухай дурсаагvй, хошууч Экерт ерөнхийлөгчийн хvсэлтийн талаар огт мэдэлгvй гэртээ vдшийг өнгөрөөсөн явдлыг ч хангалттай тайлбарлаж чадаагvй байна.

Линкольн амьдралынхаа сvvлчийн vдшийг театрт өнгөрөөхөөр явсан vеэр Стантон автын осолд ороод гэртээ хэвтэж буй хууль зvйн яамны сайд Сювардын гэрт зочилжээ. Өвчтөний гэрээс хорин нэгэн цагийн vед гарч явсан нь ердийн vед аль хэдийн орондоо орчихсон байдаг vе байлаа. Тvvнд аллагын талаар мэдээ ирэх vед хорин хоёр цаг болчихсон байсан ч Стантон унтаагvйгээр барахгvй зарим нэгэн нvдээр харсан гэрчvvдийн мэдvvлсэнээр зочин хvлээн авах танхимд сэтгэл тавгvй байдалтай холхиж байсан байна. Муу мэдээ ирэх vед vнэхээр орондоо ороогvй байсныг эхнэр нь ч бас гэрчилжээ. Аллага болсон тухай сонссоныхоо дараа л унтлагын өрөөндөө очиж, орондоо орсон байна.

Гэвч хэдхэн минутын дараа босч хувцаслан аллагын талаар тодорхой мэдээлэхээр ирсэн хэдэн хvнийг хvлээн авч уулзжээ. Сvйх тэргээ дуудан, амьсгаа хурааж буй ерөнхийлөгчийнд очихоор явсан байна.

Стантоны ойлгомжгvй зан аашны талаар мэдээлэл цуглуулахад хэцvv бөгөөд гэнэтийн vйлдэл цочмог занг ойлгоход бvр ч хvндрэлтэй ажээ. Тvvний шударга занд эргэлзэн сэжиглэж байсан хvмvvс янз бvрийн гэнэтийн аашийг амархан тайлбарлаж байв. Гайхамшигтай тохитой томоотой хvн яагаад гэнэт өөрчлөгдөн ааштай авгай шиг загнан, маш их айсан байдалтай байх болсон бэ?

Ерөнхийлөгчийн сууж байсан ложийг тvшин зогсож байсан хvнийг Жон Вилкес Бут байсныг олон vзэгчид таньжээ. Стантонд хэргийн газар аллага болсноос хойш цагийн дараа ирсэн дор нь энэ тухай хэлжээ. Тvгшvvр зарлахын оронд алуурчныг мөрдөх тушаал өгсөнөөр хэрэг мөрдөх комисс байгуулах vнэт цагийг алдсан байна. Шөнийн харанхуйд Бутыг зугтаж явах vед Петерсоны байшинд театраас хvргэж ирсэн ерөнхийлөгч амьсгаа хурааж байлаа. Стантон тэр vед шvvгчийн дvрд тоглож байв.

Хавтаст хэргээс vзвэл Бут Вашингтон хотыг ямар ч бэрхшээлгvй орхин гарч, Потомак голыг цорын ганц онгорхой гvvр болох Далайчдын гvvрээр гаталжээ. Гэтэл энэ гvvр дайны жилvvдийн турш vдэш есөн цагт тогтмол хаадаг байжээ. Энэхvv итгэмээргvй тохиолдлын ачаар Бут голын эсрэг талд хорин хоёр цаг хагас гэхэд гарч амжжээ. Тэр vед харуулууд яагаад Бутын зугтсан зам болох өмнөд Мэриланд болон Вашингтоноос гарсан бусад замуудыг самнах тушаал аваагvй байсан бэ?

Цэргийн болон цагдаагийн ангиудад алуурчныг мөрдөн хөөх тушаал өгөхийн оронд Стантон Петерсоны байшинд алдарт мөрдөгчийн дvрд тоглож байлаа.

Аллага болсоноос нэг цаг хагасын дараа Стантон ерөнхийлөгчийг буудсан алуурчин буюу алуурчдыг барих анхны тушаал өгчээ. Нийтээрээ алуурчны нэрийг мэдэж байсан энэ vед Стантон тушаалдаа Бутын нэрийг огт дурсаагvй байна. Тvvнээс гадна Бутын гэрийн хаягийг эрж олох тушаал өгөх оролдлого ч хийгээгvй ажээ.

Дөрвөн сарын арван тавны шөнө дундаас хагас цагийн дараа Стантон цэргийн болон цагдаагийн дарга нарыг цуглуулан шуурхай хурал хийжээ. Царайгаа vрчийлгэн байж алуурчны нэр Жон Вилкес Бут болохыг хэлээд одоохондоо энэ тухай гадагш нь ямар ч мэдээлэл тараахгvй байхыг анхааруулжээ. Хожим нь өөрийнхөө өгсөн ийм утгагvй тушаалаа тайлбарлаж чадаагvй нь бас л дараагийн хариултгvй асуултын нэг болжээ. Стантон генерал Грантад цахилгаан явуулсан нь тvvнийг бvр Балтиморт хvрсэний дараа очсон байна. Цахилгааны төгсгөлд генералыг Вашингтонд яаралтай буцаж ирэхийг хvссэн байв. Гэвч генерал цахилгааныг халаасандаа хийн Нью-Жерси рvv хvvхдvvдээ эргэхээр явжээ.

Туршлагатай мөрдөгчид явуулахыг хvссэн утгатай дараагийн цахилгааныг Нью- Йоркийн цагдаагийн албаны даргад явуулжээ. Харин цагдаагийн албаны хамгийн том дарга болох Лафает Бейкерт ганц ч цахилгаан явуулаагvй байна. Ж. В. Бут мөрдөгчдөөс таван цагаар тvрvvлэн баруун хөлний тавхайд бяцхан яс цуурсанаас өөр ямарч саадгvй явж байлаа.

Аллага гарсанаас гурван цагийн дараа Стантон байдлыг арай гэж гартаа авч эхлэв. Хуйвалдаанд оролцсон байж болох өөр гурван хvний нэрийг олж мэджээ. Херольд, Пейн, Атзеродт. Стантон нэрсийг нууцалж байсан тул албаны бичиг баримтанд огт бичигдэлгvй өнгөрчээ.

Линкольний амь насанд халдсан тухай 4 сарын 15-ны өглөө гарсан сонины анхны мэдээнд Бутын тухай огт дурдагдаагvй байжээ. Сонины эрхлэгч аллагын тухай маш богино мэдээ л нийтлэх эрхтэй байсан бөгөөд алуурчны нэрийг бичихийг тvvнд хоригложээ. Дахин нэг цагийн дараа Петерсоны байшинд өндэр туранхай хvн сэмээрхэн орсон нь Эндрю Жонсон байлаа. Амьсгаа хурааж буй ерөнхийлөгчийн дэргэд хэдхэн мөч болсны дараа оршуулган дээр хэлэх vгээ бэлдэхээр бичгийн өрөөнд оржээ. Стантон буун дуу гарсанаас таван цагийн дараа Нью Иоркод байсан хушууч генерал Жон А. Диксд бичсэн цахилгаанд алуурчны нэрийг анх гаргаж иржээ.

Мөрдөлтийн явцаас vзвэл алуурчин нь Ж.Вилкес Бут гэгч бөгөөд зугтаалгахгvй байх бvх арга хэмжээг авсан

Vvр цайхын өмнөхөн Стантон алуурчны зураг бvхий баривчлах бичгийг тараах зөвшөөрөл сая нэг юм өгчээ. Гэвч баривчлах ажиллагаа бvтээгvйгээр барахгvй байдлыг улам хvндрvvлж, мөрдөлтийн хачирхмаар арга барилд улам нууцлаг байдал vvсгэжээ. Баривчлах бичгэн дээр алуурчин Жон Вилкес Бут биш харин тvvний ах Эдвин Бутын зураг дvрлийж байлаа.

Нууц албаны дарга Бейкер ерөнхийлөгч алагдсан мэдээг бvр 4 сарын 15-ны vд дунд авчээ. Стантоны тvvнд бичсэн цахилгаанд "Яаралтай ирнэ vv. Та ерөнхийлөгчийг хөнөөсөн алуурчныг олох хэрэгтэй байна" гэжээ. Бейкер хамгийн эхний галт тэргэнд суун, тvvний ажилласан хугацаан дахь хамгийн учир битvvлэг хэргийг мөрдөхөөр яарчээ. Тvvнийг Вашингтон дахь албан өрөөндөө орох vед алуурчин Бут гучин зургаан цаг хожиж явав. Энд тэндгvй замбараагvй байдал газар авчээ. Линкольн vхчихсэн, Жонсон автоматаар ерөнхийлөгч болчихсон, Стантон сайн дураараа улсын хамгийн чухал хvн болчихсон байж байлаа. Хамгийн муугаар эргэсэн зvйл нь цэргийн ангиуд цагдаа болон нууц албаныхантай хамтарч ажиллах дургvй байсан явдал байв. Сювард сайд алуурчныг амьдаар нь барих тушаал өгсөн боловч Стантон Бутыг хайж буй цэргийн ангиудад тушаалыг дамжуулахаас татгалзжээ. Ийм нөхцөлд Бейкер авч болох бvх арга хэмжээг авсан байна. Даргынхаа зальжин занг мэдэх тул салхи хаанаас эргэж, байдал хаашаа эргэхийг таамаглахыг хичээж байв. Тиймээс Стантоны зохион байгуулж буй эхлэл төгсгөлгvй хуралд сууж цаг алдахыг хvссэнгvй. Сайд хvртэл Бутын хөлний гэмтлийн тухай Бейкерээс нуугаад байгаа нь ойлгомжгvй санагдаад байв. Мөн тvvний дараа хуйвалдагчдын нэгийг баривчилсанаа тvvнээс нуусан нь бvр ч сонин санагджээ.

Бейкерт байдлыг ажиглан хvлээхээс өөр зам vлдсэнгvй. Улс орны өнцөг булан бvрээс ирж буй мэдээллvvдийг шалгахад бага биш цаг алджээ. Бейкерийн vеэл ах, дэслэгч Лютер Бейкер дөрөвдvгээр сарын хорин дөрөвний vд дунд нууц албаны даргын өрөөнд очжээ. ЯГ vд дунд байсан учир Бейкер хамгийн ойрын шадар туслахуудтайгаа ярилцаж байв. Хэдхэн мөчийн дараа Лафает Бейкер Стантоны өрөөнд гvйхээрээ орон "Олчихлоо" гэж хашгирав. Хэдхэн хормын дотор дэслэгч Бейкер хорин таван цэргийн хамт усан онгоцоор Мэриландын арал хvрч очоод хамт явсан цэргvvдэд " Бут энд байх естой" гэж хэлсэн байна.

Хууль зvйн яамны сайд Сювард энэ ажиллагаанаас хоёр хоногийн өмнө ерөнхийлөгч Линкольнийг алсан алуурчныг заавал амьд барих тушаал дахин өгчээ. Гэвч нууц албаны дарга Бейкер энэ тухай огт сонсоогvйгээр барахгvй бvх мөрдөх бvлгийнхнийг удирдаж буй Бейкерт Стантон тушаалыг энэ удаад ч дамжуулаагvй байна. Дэслэгч Бейкер Стантоноос алуурчныг олох даадгавар авсан хэдий ч сайд амьд барь гэсэн тухай дурсаагvй ажээ. Бичгээр тэмдэглэгдэн vлдсэн гэрчvvдийн мэдvvлгийг vзвэл алуурчны хойноос явсан хорин таван цэрэгтэй самнах анги эрэн сурвалжилж байсан хоёр хvнийг олсон байна. Тэд саравчинд нуугдаж байв. Цэргvvд бууж өгөн гарч ирэхийг шаардан дууджээ. Оргодлууд шаардлага биелvvлээгvй тул цэргvvд нимгэн хана нэвт буудаж эхэлсэн байна. Нуугдаж байсан хоёрын нэг Дэвид Херольд гэгч эхний буун дуунаар гvйж гаран амь гуйж, Линкольнийг анхнаасаа л дэмждэг хайрладаг байснаа ярьж гарчээ. Нэг цэрэг тvvнийг өшиглөн амаа татахыг тушаав. Бусад цэргvvд Дэвидийг барин модонд хvлсэн байна. Саравчинд vлдсэн хvн хөл нь доголсон байх нь харагдав. Тэрээр зvvн гараараа буугаа тулан, баруун гартаа гар буу барьжээ. Бvсэлсэн цэргvvд рvv "Ноёд оо, надад дамнуурга бэлдэж болно шvv. Цэргийн хуучин дамнуурга байхад л хангалттай" гэж хашгирсан байна. Тvvний vгийг буун дуу таслав. Тэрээр нуруугаа нэг эгцэлсэнээ цавчуулсан мэт унажээ.

Бостон Корбет гэдэг аманцар цэрэг тэр дороо ерөнхийлөгчийн алуурчныг буудан алсанаараа гайхуулж эхлэв. Гэвч тvvний vгийг нотлох баримт байсангvй. Сум алуурчны хvзvvнд ар талаас нь маш ойрхон зайнаас тулгаж буудсан байдалтай орсон байв. Гэтэл Корбет тvvний зогсож байсан газраас гучаад алхам хол зогсож байсан байна. Буун дуу гарах vед саравчинд орж чадсан хvн нь дэслэгч Лютер Бейкер байжээ. Жон Вилкес Бут амьд байхдаа л ширvvн маргаан, vл ойлголцсон ярианы сэдэв болдог байсан нь тvvнийг нас эцэслэсний дараа ч зогссонгvй. Саравчинд буудуулсан хvн Бут мөн байсан эсэхэд эргэлзсэн яриа гарч эхлэв. Энэ яриа гарахад саравчин дахь vхдэлд vзлэг хийсэн Жон Мейс эмчийн гэрчилсэн мэдvvлэг нөлөөлжээ. Тэрээр "Би энэ хvнийг Бут гэдэгт итгэхгvй байна. Тvvнтэй ямар ч төс алга" гэсэн байна. Гэвч энэ эмч тийм ч эрvvл ухаантай хvн биш байсныг олон хvн мэддэг байжээ.

Дэслэгч Лютер Бейкер буудуулсан хvний цогцсыг даавуунд боон, сэлvvрт завиар хөвсөөр гол дээр зангуугаа хаян зогсож буй MONTAUK нэртэй байлдааны онгоцонд хvргvvлжээ. Буудуулсан хvний цогцсыг Стантоны тушаалаар Вашингтоны хуучин шоронд зөвхөн Стантоны мэдэх газар оршуулсан байна. Vvнээс хойш олон жилийн дараа засгийн эрх баригчид шийдвэрээ зөөллөн, алуурчны гэр бvлийнхэнд цогцсыг авч, задлан шинжилгээ хийсний дараа оршуулах зөвшөөрөл өгчээ.

Саравчинд буудуулсан хvн ямар ч эргэлзээгvй ерөнхийлөгч Абрахам Линкольнийг буудаж алсан алуурчин мөн байв. Нууц албаны дарга Бейкер Бутын vхлийн талаар Стантонд хэлэхдээ эхлээд "Бутыг олсон" гэжээ. Стантон vvнийг сонсоод сандал дээрээ суун тусан, гараараа нvvрээ дарсан байна. Харин "Бут vхсэн" гэж хэлсэний дараа л сая нэг нvvрнээсээ гараа авч, олон хоногийн дараа анх удаа инээжээ.

Буудуулсан vхдэлээс олдсон өдрийн тэмдэглэлийг нууц албаны дарга Бейкер батлан хамгаалах яамны сайд Стантонд дамжуулжээ. Тэрээр өдрийн тэмдэглэлийг хэн нэгэнд vзvvлэхээс татгалзаж, шvvхээс тvvнийг vзvvлэхийг шаардтал хадгалжээ. Гэвч шvvх хурал дээр авчирсан өдрийн тэмдэглэлд тангараг өргөсөн өдрөөс аллага болсон өдрvvдийн хоорондох хорин дөрвөн хуудас тэмдэглэл дутаж байв. Зөвхөн дөрөвдvгээр сарын арван тавнаас хорин тавны хоорондох өдрvvдийн тэмдэглэл vлджээ.

Өдрийн тэмдэглэлийг Стантонд хvлээлгэн өгөхөд бvрэн бvтэн байсныг Бейкер шvvхийн өмнө гэрчилжээ. Гэтэл тэмдэглэлийг ямар байдалтай авчирч өгсөн тэр чигээрээ байгаа гэдэг Стантоны хэлсэн vгийг шvvх хvлээн авсан байна.

Ерөнхийлөгчийн аллагыг бэлдэж зохион баигуулсан хvмvvс нь Мэри Сюрратын бvлэг гэгддэг байж. Энэ бvлэгт Жорж Атзеродт, Луис Пэйн, Ж. В. Бут, мөн Дэвид Херольд нар багтдаг байсан байна. Долоон сарын нэгэн халуун өдөр дөрвөн сэжигтэн шvvхээр таслагдан дvvжлvvлжээ. Цусанд шунасан олон нийт өшөө авсандаа санаа амран, сая нэг гvнзгий амьсгалжээ. Сэжигтнvvдийн амыг дэндvv хурдан маш сайн хаасан нь хувь тавилангийн алдаа байсныг хэн ч бодохыг хvссэнгvй.

Аллага болоогvй байхад хоёр ч сонин ерөнхийлөгч Линкольний амь насанд халдах гэж буй тухай бичсэнийг vл мэдэгдэх шалтгаанаар тэр vед нь ч тайлбарлаагvй байна. Миннесот хотын ГЭГЭЭН ИОСЕФ ба Нью-Йорк хотын MIDDLETOWN сонинуудад яг нэг хоногийн өмнө найдвартай эх сурвалжаас мэдээлсэний vндсэн дээр аллагын тухай тодорхой бичжээ. Өнөөдөр эргэн харахад, тийм айхтар хянамгай няхуур хvн болох Стантон энэ хоёр сонин хаанаас ийм мэдээлэл олж авсаныг тогтоохыг яагаад оролдоогvй юм бол?

Шvvх хурлын протоколд яллагчийн зvгээс гэрчээр татсан Луис Вайхманн, Жон Ллоид нарын мэдvvлэг хавсрагдан vлджээ. Батлан хамгаалах яамны ажилтан Вайхман аллагаас олон хоногийн өмнө Мэри Сюрратын байранд ерөнхийлөгчийн амь насны эсрэг хэсэг бvлэг этгээд хуйвалдан байгааг мэдэгдсэн анхны гэрч юм. Вайхманны мэдэгдлийг огт хэрэгсээгvйг бид мэдэх билээ. Харин Жон Ллоид гэгч нь чухал гэрчийн дvрд тоглох аюултай тоглоом таалагдсан өчvvхэн нэгэн байжээ. Тvvний мэдvvлсэнээр Ллоид архи ууж байсан жvнзээ тавиад эргэх мөчид Мэри Сюррат ирж, холын дуран бэлэглээд зэвсэг бэлэн байлгахыг сануулсан аж. "Миний хамсаатнууд өнөө орой ирж авна" гэсэн vгийг сайн санаж байгаагаа шvvх хурал дээр хэлжээ. Ллоид тэр vед тийм ч эрvvл биш байснаа өөрөө хvлээн зөвшөөрсөнөөс гадна бvр архины донтой болсон байсныг эмнэлгийн шинжээчид нотолсон байжээ. Гэсэн хэдий ч шvvх тvvний Фордын театрт ерөнхийлөгч Линкольний амь насанд халдах ажиллагаа амжилттай болох ганц нөхцөл нь ерөнхийлөгчийн бие хамгаалагч алуурчинд саад хийхгvй байх явдал байв. Бие хамгаалагчийн нэрийг Жон Ф. Паркер гэдэг байжээ. Гэвч тэрээр эгзэгтэй мөчид ерөнхийлөгчийн ойр байсангvй. Ерөнхийлөгчийн хамгаалагч Ж. Паркерийн сонин зан байдлын талаар тодорхой мэдвэл бидний нуруугаар хvйт оргих болно. Вашингтон хотын цагдаагийн албаны гишvvнээр 1861 онд элсжээ. 1862 онд дээд тушаалын удирдах ажилтанд захирагдаагvй тул шийтгvvлжээ. Хэдэн сарын дараа харуулын байранд унтсан болон хэдэн долоо хоногоор хөлслөн амьдарч байсан байрныхаа цонхоор шалтгаангvйгээр хий буудсан хэргээр ял сонсож байжээ. Тvvн дээр нь ажлын цагаар согтуу явсан, гудамжинд эмэгтэй хvн оролдсон хэрэг нэмэгдсэн байна.

Ийм хvн 1863 оны 4 сарын 3-нд хатагтай Линкольний өвөрмөц хvсэлтээр ерөнхийлөгчийн бие хамгаалагч болсон байна. Яагаад АНУ-ын тэргvvн хатагтай нөхрийнхөө дэргэд ийм найдваргvй хvн байлгахаар зvтгэсэн нь бидний хувьд нууц хэвээр vлдэх байх. Хэрэв Стантон эсвэл Бейкерийн аль нэг нь Паркерийг ийм албанд шургуулсан бол гайхаад байх зvйл vгvй, мэдээж хариуд нь vнэлшгvй чухал мэдээлэл олж авч байсан биз ээ. Хатагтай Линкольн ч гэсэн ийм бодол агуулан, Паркер тvvнд нөхрийнх нь хийсэн алхам хэлсэн vг бvрийг мэдээлж байдаг байсан байж болох юм. Линкольн Паркерийг хэн болохыг эрт мэдсэн хэдий ч тэргvvн хатагтайн ивээлд багтсан бие хамгаалагчаа холдуулж чадаагvй байна.

Ерөнхийлөгчийн бие хамгаалагч яриангvй хуйвалдагсадын төлөвлөгөөнд чухал хvн байсан байх ёстой. Хэрэв ерөнхийлөгчийн ложид зэрэгцэн сууж байсан бол алуурчинд тайван хараалж буудах боломж маш бага байх байв. Хамгийн тохиромжтой нөхцөл нь Паркер ерөнхийлөгчийн дэргэдээс холдон явах явдал байсан ба vнэхээр ч тэр vед бие хамгаалагч нь байх ёстой газраа байгаагvй байлаа. Мөнхийн цангаж явдаг Паркер цангаагаа тайлахаар Талтувалын зоогийн газар явсан байв. Бутыг энд орж ирэхэд тэр архи уун сууж байлаа. Бутыг гарч явахад ч суусаар vлджээ. Тэгэхээр Бут, аллагад саад хийх ганц хvн нь зоогийн газар жvнзний ёроол ширтэн сууж байгааг өөрийн биеээр шалгасан байна. Иймд ерөнхийлөгчийг буудахад хэн нэгэн саад хийнэ гэж айлтгvй болжээ.

Аллага болсоны маргааш өглөө нь шөнөжингөө бороон дунд гудамжаар тэнэсэн ухаангvй согтуу бие хамгаалагчийг биеэ vнэлэгч эмэгтэй цагдаагийн хэлтэст хvргэж иржээ. Сонирхолтой нь тэрээр ерөнхийлөгчийн хамгаалалтын ажлыг хийдvvлснийхээ төлөө шийтгvvлэх байтугай зэмлэл ч сонсоогvй байна. Тэр ч байтугай дахин гурван жил цагдаагийн албаны гишvvн хэвээр байсан байжээ.

Энэхvv хачин тохиолдлуудыг арай өөр өнцгөөс харж vзье. Стантон төрийн албаа хvлээлгэн өгөх vед Паркер цагдаагийн албанаас халагджээ. Зөвхөн цаг хугацааны санамсаргvй тохиолдол уу? Магадгvй л юм.

Ерөнхийлөгч Линкольний аллагатай холбогдсон хэрэг албан ёсоор Бутын vхэл, тvvний дөрвөн хамсаатныг дvvжилсэнээр хаагджээ. Гэвч аллагын эргэн тойронд ойлгомжгvй олон зvйл тайлбарлагдалгvй vлдсэн байна. Бут яаж тэр шөнө цорьгн ганц нээлттэй байсан гvvрний тухай мэдэж байв? Ингэхэд гvvр яагаад нээлттэй байсан бэ? Алуурчныг эрэн хайж байсан цэргvvдийг яагаад Бутын нуугдаж байсан өмнөд Мэриландыг самнахаар явуулаагvй вэ? Стантон яагаад аллага болсоноос хойш бvтэн таван цаг Бутын нэрийг олон нийтээс нуусан бэ? Стантон яагаад Буттэй ямар ч төсгvй ахынх нь зургийг хэвлэсэн баривчлах тушаалыг тараахыг зөвшөөрөв? Стантон яагаад бvтэн арван дөрвөн цагийн дараа нууц албаны дарга Бейкерийг Вашингтонд ирvvлэхээр дуудав? Алуурчныг эрэн самналт хийж байсан цэргиин ангийнханд өгсөн алуурчныг амьд барь гэсэн Сювард сайдын тушаалыг Стантон яагаад дамжуулсангvй вэ? Бутыг яг хэн буудаж алсан бэ? Бутын өдрийн тэмдэглэлийн хамгийн чухал хуудаснууд яасан бэ? Ажлын байраа орхин явсан Паркер яагаад огт шийтгvvлсэнгvй вэ?

Ерөнхийлөгч Линкольний амь насанд халдсан хэргийг өнөөдөр эргэн харахад хачирхалтай учир битvvлэг зvйлээр дvvрэн байна. Энэхvv уул овоо шиг их нууцаас хамгийн тайлагдашгvй оньсого нь тэр vеийн АНУ-ын батлан хамгаалах яамны сайд асан Стантон гэж хэн байв гэдэг асуулт юм. Энэ асуултанд зуу гаран жилийн дараа ч хэн ч хариулж чадаагvй байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.