Олимпийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд гүйсэн "амжилт"-ын эзэн

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 09:37 цагт
Мэдээний зураг,

ДЭЛХИЙН ТҮҮХЭЭС:

1912 оны Шведийн Стокгольмд болсон олимпийн марафон гүйлтийн тэмцээнд оролцсон хүмүүсийн нэг нь Японы Шизо Канакури байв.

Уралдааны замд ихэд ядарч тэсэшгүй халуун агаарт Канакури замаасаа гаран ухаан алдаж, мөлхсөөр нутгийн тариачны гэр бүлээс тусламж авч, дараа нь олимп зохион байгуулагчдын хэнд ч мэдэгдэж сануулалгүйгээр Япон руугаа явчихжээ.

Шведэд Канакури удаан хугацаанд сураггүй алга болсонд тооцогдож байсан бөгөөд 50 гаруй жилийн дараа л сэтгүүлчид түүнийг дахин хэд хэдэн олимпийн марафон гүйлтийн тэмцээнд оролцсоныг мэдсэн гэдэг.

Дараа нь Стокгольмын уралдаанаа албан ёсоор дуусгахыг санал болгосноор Япончууд зөвшөөрч, 54 жил, 8 сар, 6 хоног, 5 цаг, 32 минут, 20.3 секундын амжилтаар барианд орж олимпийн түүхэн дэх хамгийн удаан хугацаанд гүйсэн "амжилт"-ын эзэн болжээ

Гантогтох Сэржхорол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.