Чэс (хаш)-ийн ашиг тус, түүнийг хэрэглэх

Twitter Print
2019 оны 04-р сар 19-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

Англиар eggplant, Оросоор баклажан гэж нэрлэдэг энэ ногоог монголоор чэс, хаш гэж нэрлэдэг.  Бүр манай тооллын өмнө Хятад, Энэтхэгт тариалж эхэлсэн энэ ногоог эдүгээ дэлхийн өнцөг булан бүрт, түүний дотор манайд түгээмэл хэрэглэх болжээ.

Чэс нь хуурай бодис 7-9%, үүний дотор сахар 2-3,8%, цардуул 0,9%, уураг 1,0% агуулна. Илчлэг нь 20 орчим ккал. Кали, фосфорын давс, фолийн хүчил, А,  В1, В12 аминдэм агуулна. Тархины эсийг гэмтэхээс хамгаалдаг антиоксидант шинж чанартай ургамал бөгөөд цусан дахь холестрин багасгах, организмыг элэг, тулай өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй. Энэ ногоогоор дангаар нь болон бусад хүнстэй хольж маш олон нэрийн хоол бэлтгэдэг. Шарж, жигнэж болгохоос гадна төрөл бүрийн шанзаар дүүргэж хоол бэлтгэнэ.

Шарсан хаш (чэс): Хаш-2ш, Ногоон сонгино-1ш, Сармис -1х, Гурил-3х/х, Ургамлын тос-3х/х   

Цайны хагас халбага  жижиглэсэн базилик (basil), давс амт оруулах хэмжээгээр    

Бэлтгэх арга

-Хашийг нимгэвтэр дугуй хэрчиж давс цацаад 15 мин байлгасны дараа ялгарсан шүүснээс нь шүүн  авч гурилд хөврүүлээд цөцгийн тосонд шарна

-Сонгино, сармисыг жижиг дөрвөлжин хэрчиж цөцгийн тосонд хуурна.

-Шарсан хаш, сонгино, сармисаа нийлүүлэн базиликаар чимэглэж шарсан жигнэсэн, загас болон махан хоолны хачир байдлаар хэрэглэхэд тохиромжтой.

Улаан лоольтой битүү хайрсан хаш: Хаш-3ш, Улаан лооль-3ш, Амтат чинжүү-4ш, Булцуут  сонгино-2ш    

Цайны 2 халбага нимбэгний шүүс, хоолны 5 халбага ургамлын тос, давс         

Бэлтгэх арга                           

-Хаш, улаан лооль, амтат чинжүү зэргийг жигнэсний дараа хальсыг нь арилгаж таллан хувааж хэрчинэ.

-Үүн дээрээ хагас цагираг хэлбэртэй хэрчсэн сонгино, нимбэгний шүүс, ургамлын тос, давс нэмж зөөлөн галаар жигнэж болгоно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.