Хүн болгон адилгүй...

Twitter Print
2021 оны 02-р сар 10-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Энэ үгийг олон зүйл дээр бодож явмаар санагдах юм. Хүн бүхэн мундаг манлайлагч, бизнесч, эсвэл олон хэлтэй, доктор, улс төрч болох албагүй. Тийм чадамж боломж нь ч адилгүй.

Эндээс юу бодогддог вэ гэвэл хажуу дэргэд чинь амьдардаг хайртай нэгнээ заавал нэг юманд шахах, дарамт үзүүлэх, угаасаа өгөгдөл нь байхгүй юм руу хүчээр түлхэх, бусадтай харьцуулж сэтгэл санааг нь унагах нь тийм ч ухаалаг алхам биш. Зүгээр эгэл сайхан амьдраад, эцэг эх болж үр хүүхдээ жаргалтай өсгөн хүмүүжүүлж, жирийн нэгэн халуун сэтгэлт иргэн байх хүсэлтэй хүмүүс олон бий.

Ингэж шахах нь сэтгэл гутрал, стрессийн үүд, шалгаан болох боломжтой. Эр нөхрөө, хань ижлээ эсвэл үр хүүхдээ дандаа дарамтлах байдлаар нөлөөлөхийг оролдох нь алсдаа таагүй үр дүнд хүргэх аюултай. Гол нь тухайн хүнээ сайн таньж ажиглан, чадвар сонирхолд нь нийцэх чиглэлд сэтгэлд нь дарамт үүсгэлгүйгээр нөлөөлөхийг оролдох нь зүйтэй.

Ерөнхийдөө цагийн аяс нэг тиймэрхүү, заавал хэн нэгнийг давж гарч, дийлж , өрсөлдөж байж зорилго биелэгддэг гэсэн мессеж бидэнд тасралтгүй өгдөг болсон нь гол шалтгаан гэж ойлгогддог. Нэг талаасаа үнэн боловч заавал тийм загвар, хайрцагт баригдалгүй, өөрийн сэтгэлийн дуудлагаар дуртай ажлаа хийгээд өөртөө үнэнч амьдрах боломж үргэлж байдаг гэдэгт итгэж явдаг шүү...

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.