
Эмэгтэй хүнийг эмэгтэйлэг үзэсгэлэн төгөлдөр харагдахад чухал нөлөөтэй эрхтэн бол ӨНДГӨВЧ юм. Өндгөвч эрүүл бол үр хүүхдээ төрүүлэх боломжтойгоос гадна эмэгтэйлэг шинж чанараа хадгалж, эрүүл сайхан харагдахын нууц болно.
Өндгөвчийг эрүүл байлгахад чухал нөлөөтэй 4 эмийн ургамлыг танилцуулж байна.
1. SARACA INDICA /ashoka/
Өндгөвчний үйл ажиллагааг эрчимжүүлэх ба эстроген төст үйлдэл үзүүлж, өндгөн эсийн боловсролтыг сайжруулж, умайн дотор ханын хөвсийлтийг дэмжин, сарын тэмдгийг тогтворжуулах үйлдэл үзүүлдэг эмийн ургамал юм. Энэ эмийн ургамал нь
Биений юмны мөчлөгийн алдагдал
Эндометриоз
Аменоррия
Биений юм өвдөлттэй ирэх зэргийн үед хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь олон судалгаагаар нотлогдсон байдаг.
2. Asparagus racemosus /Хэрээн нүд/
Мөн эстроген даавар төст үйлдэл үзүүлж, өндгөвчний үйл ажиллагааг дэмжихээс гадна дараах үйлдэлтэй.
Анти-андроген
Үрэвслийн эсрэг
Нянгийн эсрэг
Анти-оксидант үйлдэлтэй
Умайн халдвар болон үтрээнээс цагаан юм гарах үед хэрэглэхэд үр дүнтэйгээр үрэвслийг дарж, цагаан юмны ялгаралтыг багасгадаг байна.
3. Boerhavia diffusa
Өндгөвчний үрэвслийн эсрэг үйлдэлтэй- нян залгих үүрэгтэй залгиур эсийн тоог нэмэгдүүлдэг. Хүчтэй антиоксидант учир өндгөвчийг гэмтээх хүчин зүйлсээс хамгаалах үйлдэл үзүүлдэг . Мөн грам, эерэг сөрөг нянгийн үржлийг дарангуйлах идэвхитэй үйлдэлтэй эмийн ургамал юм.
4. Tinospora cordifolia
Дэлхийд дархлаа дэмжих үйлдлээр танигдсан алдартай эмийн ургамал Дархлааны эсүүдийг сонгомлоор идэвхжүүлэн, нян , вирусын эсрэг үйлдэл үзүүлдэг интерферон нийлэгжилтийг сайжруулдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг, Хүний өөрийн дархлааны эсийн үйл ажиллагааг дэмждэг тул ямар нэг дасал үүсгэдэггүй байгалийн дархлаа дэмжигч эмийн ургамал юм. Мөн дархлаа дэмжихээс гадна үрэвслийн эсрэг, нянгийн үржлийг дарангуйлах үйлдэл үзүүлнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.