Хэрвээ та зогсоо ажил хийдэг бол ...

2017 оны 02-р сар 06-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

Зогсоо байдалд удаанаар ажиллахад дотор эрхтнүүд доош татагдан байрладаг тул хэвлийн даралттай даруулга тогтмол хэрэглэж байх нь доод мөчний болон аарцагны эрхтний өргөсөл, унжилт зэргээс сэргийлдэг.

Ажил эхлэх ба дууссаны дараа хөнгөн дасгалыг өдөр бүр хийж хэвших хэрэгтэй. Эмэгтэйчүүд ажлын үед хэт өндөр өсгийтэй гутал ба гэрийн шаахай өмсөх нь зохимж муутай. Гутлын өсгийн өндөр хоёроос дөрвөн см-ээс илүүгүй байвал сайн.

Зогсоо ажиллахаас аль болох зайлсхийж, суугаа ажиллах боломжийг өөртөө хангаж өгөх. Ажиллагсад ажлын завсар хооронд нэг цаг тутамд хоёроос гурван минут сууж хөлөө амрааж байх нь чухал. Ажлын түр завсарлагын дундуур хөлөнд иллэг хийж байх нь цусыг хурдасгаж, хөлийн чилээг гаргана.

Зогсоо ажилладаг хүмүүс орой бүр гэртээ халуун усанд хөлөө 10-15 минут дүрсний дараа хөлөндөө таваас зургаан минутын турш иллэг хийх нь чухал. Иллэгийг хөлийн хуруунаас өсгий рүү доороос дээш нь хийх хэрэгтэй. Орой ажлаа тараад гэртээ амарч байх үедээ хөлөө дээш нь өргөн, дугуй унаж буй мэт хөдөлгөөн хийх нь доод мөчний судасны бүдүүрэл үүсэхээс хамгаалдаг.

Ажлын дараа гэр орондоо тавтай амрахдаа орон дээрээ хэвтэн хөлөн талаа 45 градус хүртэл өндөрлөж байрлуулах нь хөлийн ядаргааг амархан тайлдаг. Амралтын үед биеийн тамирын төрөл бүрийн дасгалаар хичээллэж байх нь судасны хананы болон булчингийн сулралаас сэргийлдэг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Allayna

      (188.143.232.32) 2016-11-18 12:44
      • 0
      • 0

      hahaha thats awesome! I so remember that guy! Omg and I see you like dandy warhols they are amazing, have you seen the documentary Dig!? You probs have but if not you should! olzooas-pizzaiz.blogspit.cvm

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.244) 2016-08-16 23:18
      • 0
      • 0

      bayrlalaa zogosoo ajil yalgaagui shuudee zavsarlaj amarch l bh heregtei suugaa ajil ch gesen esergeerei bosoj chileegee gargadag

      Хариулах

    • Зочин

      (180.230.249.13) 2014-11-16 20:43
      • 0
      • 1

      suugaa bish bosoogoor ajillahiig urialga bolgood udaj bna. kkk

      Хариулах

    • Зочин

      (180.230.249.13) 2014-11-16 20:42
      • 0
      • 1

      kkk. suugaa ajil muu bosoo ajil sain

      Хариулах