
“Chicken Cordon Bleu” /Бяслаг, хиамтай тахианы махан ороомог/
Орц:
4 арьсгүй, ясгүй тахианы цээж
4 зүсэм бяслаг
4 нимгэн хэрчсэн хиам
1/4 аяга гурил
1 хутгасан өндөг
1 аяга талхны үйрмэг
4 хоолны халбага цөцгийн тос
Тахианы цээжээ нимгэн болтол нь давтана. Дараа нь дээр нь давч, перецийг хүссэн хэмжээгээрээ хоёр талд нь цацаж өгнө. Тахианы давтсан цээж тус бүр дээр 1 зүсэм хиам, дээр нь нэг зүсэм бяслаг тавина. Тахианы цээж тус бүрийг ороож, шаардлагатай бол шүдний чигчлүүрээр тогтооно.
Тахианы ороомог бүрээ гуриланд өнхрүүлж, илүүдлийг нь сэгсрээд, өндгөнд дүрнэ. Хамгийн сүүлд талхны үйрмэгтээ өнхрүүлж задгай талыг нь доош нь харуулан цөцгийн тосоор тосолсон тэвшин дээр тавина. 350 градуст 35 минут орчим жигнэнэ. Болсон ороомгийг гаргаж тавган дээр тавиад, дээр нь дуртай соусаа хийж болно.
Шаржигнасан тахианыхаа ороомгийг хазахад таны аманд жигнэгдсэн хиам, тахиа, хайлсан бяслагны өвөрмөц амт уусах болно.
www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.