Инстаграмд хууль бусаар хүүхэд зарж байсан 15 хуудсыг хаажээ

Twitter Print
2020 оны 06-р сар 26-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Инстаграм нийгмийн сүлжээгээр хууль бусаар 2 хүүхэд борлуулах гэж байсан 3 этгээдийг Иранд баривчилжээ. Тегераны Цагдаагийн газрын дарга, Бригадын генерал Хоссейн Рахимигийн мэдээлснээр гэмт этгээдүүдийн зарах гэж байсан 2 хүүхдийн нэг нь 20 хоногтой нярай, нөгөө нь 2 сартай хүүхэд байсан ба хүүхдүүдийг анх гэр бүлээс нь 500 орчим ам. доллараар худалдан авч, 2000-2500 ам.долларын үнээр цааш өөр хүмүүст борлуулах гэж байсан аж.

Хэргийг шалгах явцад Ираны мөрдөн Байцаагчид Инстаграм нийгмийн сүлжээнд хууль бусаар хүүхдүүд борлуулж байсан 15 хуудсыг олж илрүүлжээ. Инстаграмын толгой компани болох Фэйсбүүкийн төлөөлөгч, "Бид Инстаграмд хүний наймаа тэр дундаа хүүхдүүдийг хууль бусаар үрчлүүлэх зорилгоор наймаалах тухай контентийг хориглодог. Инстаграмд хүүхдүүдийг хууль бусаар наймаалах явдал гарсан явдлыг бид шалгаж байна." гэжээ. Энэ оны эхээр гэр оронгүй, амьжиргааны түвшин доогуур жирэмсэн эмэгтэйчүүдийг зочид буудалд байршуулж, төрснийх нь дараа хүүхдийг нь цааш худалдах зорилгоор хулгайлж байсан 5 этгээдийг Иранд баривчилсан аж.

Нийгмийн сүлжээгээр дамжуулан хүүхэд наймаалах гэсэн явдал зөвхөн Иранаар зогсохгүй АНУ-д гарч байсан ба Оклахома мужид нэгэн эмэгтэй Фэйсбүүкээр дамжуулан хоёр хүүхдээ 4000 ам. доллараар зарах гэж оролдож байсан юм.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.