
Хятадуудын эзэмшилд байсан "Таван-Эрдэнэ" захын арьс ширний ченж залууг Зам тээвэр, хөгжлийн сайд болно гэж чи яаж санах вэ.
Б.Энх-Амгалан сайд болонгуутаа Дарханы замыг барихаар сүр бараатай, дуу хөгжимтэй эхэлсэн санагдаж байна. Өдгөө эвдэрхий ч зам байсан газар уйтгар гуниг, гашуудлын ая дантай "Үхлийн хөндий" гэгч болов. Мөн авлига хээл, хахуулийн хэрэг ч тэндээс тасрахаа байжээ. Ерөнхийдөө Зам тээвэр, хөгжлийн яам гэж замбараагүй салбар болсон гэдэгтэй иргэд санал нийлэх биз. Нэг ажлаа дуусгаагүй Энх-Амгалан 800 сая ам.доллар Францын Засгийн газрас зээлээд гүүрэн байгууламж (Тэнгэрийн тойрог гэж нэрлэжээ.
Нэртэйгээр нь "Тэнгэр болооч" нарын зам гээд гусахгүй дээ. Ийм хулхи, амьдралгүй нэртэй) барихаар болсон гэнэ. Энэ бол сенсацийг сенсациар дардаг, нэг ажлаа дуусгаагүй байж нөгөө ажил руу самардаг хуучин арга барил юм. Улаанбаатар хот гүүрэн замууд барих нь тодорхой ч "жижигхэн" Энх-Амгалангаар бариулахгүй нь тодорхой. Цаашлаад Дарханы замаас үүдэлтэй бухимдал МАН-д гай тарихаас гавъяа болохгүй. Тийм учраас Дарханы замыг "Үхлийн хөндий" болгосон ажлаа эмхлээд дуугуйхан арилж үз. Энэ залуу улс төрд, зам тээврийн салбарт явахгүй гэдгээ яруу тод харууллаа. Арай дээр ажилсаг, мэдлэг боловсролтой залуус Ардын намд цөөнгүй бий шүү дээ.
Жич: Өнгөрсөн жил олон зуун тэрбум төгрөгөөр босч буй Дарханы зам дээр 265 осол гарч 25 иргэн амь насаа алдаж асар их гарз хохирол учирчээ.
Б.Жаргалсайхан
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.