Сүүлийн 20 жилд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 10, эрэгтэйчүүдийнх 6 жилээр л нэмэгдсэн байна...

Twitter Print
2022 оны 11-р сар 01-нд 13:56 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн 20 жил эмэгтэй хүний дундаж наслалт 10 жилээр, эрэгтэй хүний дундаж наслалт 6 жилээр л нэмэгдсэн байна гэнэ. Амьдралын чанар дээшлэх тусам хүний наслалт уртасдаг байна.

Энэ нийтлэлдээ хэдэн өнцгөөс харж байгаагаа бичье. Харин та бүхэн яг тийм байна гэж хүлээн зөвшөөрч болохгүй. Өөрсдөө бодож, тунгааж, эргэцүүлж, судлах хэрэгтэй шүү.

-Нэгдүгээр өнцөг нь нийтлэг ойлголт бүхий хандлага, хүмүүжил.

Массын хандлага нь эрэгтэй хүүхэд яах вэ, эмэгтэй хүүхэд зайлуул сул дорой юм чинь гээд охидод хөвгүүдээсээ илүү хандах хандлага юм. Тэгтэл хөвгүүд охидтой адилхан хайрлуулах, хамгаалуулах, суралцах, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ нь энэ тэнцүү адилхан юм. Тэгтэл л аав ээжүүд маань охиноо гангалаад, эрэгтэй хүүхэд юу ч өмссөн ч яадаг юм, охиноо уйлах уурлахаар аргадаж хүүгээ эр хүн байж юунд уйлдаг юм гэнэ.

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй өсөх нь эрэгтэй хүний амиа хорлолт эмэгтэйчүүдийн амиа хорлолтоос 5-6 дахин их байдаг байна.

-Хоёр дахь өнцөг нь эрүүл мэндийн хүчин зүйл.

Эмэгтэй хүмүүс нөхөн үржихүйн үетэй холбоотойгоор өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлдэг учраас залуу насандаа эмнэлэгт үзүүлэх үзлэгийн тоо нь их байдаг ба харьцангуй өөртөө анхаарал тавьдаг байна. Хэзээ ч билээ эмнэлэгт үзүүлээд явж байхад нэгэн эмч хөдөөнөөс шүдний өвчнөө эцэст нь тулгаад ирсэн эрэгтэй хүн ирэнгүүтээ нас барсан тухай ярьж байна. Шүд өвдөх аймар шүү. Тэгтэл тэр эрэгтэй тэгтэл нь тоохгүй явж байсан байж таарах нь ээ.

Нас баралтын хувиар нь аваад үзвэл жилд нас барж байгаа хүмүүсийн 56-60 орчим хувь нь эрэгтэйчүүд байгаа. Үүний гол шалтгаанд зүрх судасны өвчлөл, хавдар гэсэн хоёр төрлийн өвчин нэлээд зонхилж байна.

-Гурав дахь өнцөг эрчүүдийн хайрамжгүй хандлага.

Аав ээж хүүхдээ багад эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөггүй нь зөвлөгөөний үед ч анзаарагддаг. Хөвгүүдийг багаас нь эрүүл мэнддээ хэрхэн анхаарал тавих дадал суулгадаггүй. Хөвгүүд ч гэлтгүй охидуудад мөн адил. Үүнийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг шинжилгээнд бага хамрагдаж байгаатай холбоотойгоор дүгнэж байгаа бололтой.

Эмнэлэгт үзүүлсэн эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа 38, 62 хувь гэсэн ялгаатай байгаа бол 25-34 насанд эрэгтэйчүүдийн үзлэгийн бүртгэл хамгийн бага хувьтай байна. Юманд соргог ханддагаар нь эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээг илүүтэй нээдэг байх. Тэгэхээр эрчүүдэд зориулсан үйлчилгээ маш бага байгаа нь илэрхий байдаг.

-Дөрөвдүгээр өнцөг хөдөлмөр эрхлэлт

Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 2019 оны байдлаар харахаар 48,7% эмэгтэй, 60,8% нь эрэгтэйчүүд байгаа ба эрчүүд гэр бүлээ авч явах үүрэг хүлээдэгтэй холбоотой юм. Нэг талаас хувь хүний болгоомжгүй, хайхрамжгүй байдал, нөгөө талаас ажилтан ажлын байрны аюулгүй байдлыг огт хангаагүй ажил олгогчийн хариуцлаггүй байдал зэрэг юм. Жишээ нь хамгаалалтын малгайгүй барилга барих, шилгүй гагнуур хийх гэх мэт.

Ажлын байрны осол нилээн өндөр байдаг юм байна. Нурангид дарагдах, үйлдвэрлэлийн осол гэх мэт.

-Тавдугаарт нь өөрийн бодлоо тусгая.

Эрчүүд маань амь насаа нэг л үнэлэхгүй байх шиг. Архи хэтрүүлэн уух, хурд хэтрүүлэх, бусадтай маргалдах, сэтгэл зүйн асуудлууд юм. Нэг тийм хэм хэмжээг ойлгодоггүй. Үхэл хагацал бяцхан хүүхдэд хэр хүчтэй нөлөөлдгийг юутай зүйрлэн тайлбарлахаа би мэдэхгүй байна.

Бусад ослын хамгийн өндөр хэлбэр нь спиртийн хордлого байгаа нь анхаарал татаж байна гэсэн байна.

-Таван өнцөг сэтгэл зүйн ялгаа, сэтгэлгээ

Байгалийн онцлогоороо эмэгтэй хүн эрчүүдийг бодвол их ярьдаг юм байна. Эмэгтэй хүн амархан стресстэж, түүнийгээ хэнд ч яриад гаргах чадвартай байдаг бол эрчүүд өөрийгөө ялихгүй юм яриад хүүхэн шиг гэх үзэл давамгай байдаг тул хэр барагтай сэтгэлээ нээдэггүй нь амиа хорлох шалтгааны нэг болдог. Ичиж санаа зоволгүй сэтгэлийн зовлонгоо архиар тайлах биш хэн нэгэнд ярьж байгаарай. Манай улсад жилд дунджаар 450 орчим хүн амиа хорлож байгаа ба эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 5-6 дахин их байна.

Судалгаанаас харахад насанд хүрсэн амь хохирогчдын хувьд амиа хорлох талаар урьдчилан бодож, төлөвлөж, сэтгэлзүйн бэлтгэлтэйгээр санаатай үйлдсэн нь тодорхой байдаг гэж ярилцлаганд дурьдсан байна.

-Зургаадугаар өнцөг буюу ээжийн хүмүүжил.

Аавгүй, ээжтэйгээ өсөж байгаа хөвгүүд насанд хүрэхдээ өөрийн үнэлэж багатай, ажил хийх сонирхолгүй, өөрөө шийдвэр гаргах чадваргүй байгааг би ээжийн хүмүүжилтэй холбож тайлбарлах гэж байна. Учир нь ээж хүүгээ бурханчлан өсгөх, нөхрийн оронд тавиж нөхөр шигээ бөөцийлж халамжлах нь элбэг байна. Ээжийн хэт их хайр нь хүү насанд хүрээд гэр бүлийн харилцаанд зөрчилтэй, шийдвэр гаргахдаа муу, гэр бүлдээ үүрэг хариуцлаггүй байх ба хамгийн гол нь ээж хүүгийнхээ гэр бүлийн амьдрал оролцдогт байгаа юм. Эмэгтэй хүнд дарагдсан эрчүүдийн өөрийн үнэлэмж бага, өөртөө итгэлгүй байдлыг илэрхийлж байна.

Ингээд эрэгтэйчүүд сэтгэл гутрал, уур бухимдал, стрессээ архи уух, тамхи татах гэх мэтээр тайлдаг буруу дадал зуршилтай байна.

Авах гээхийн ухаанаар хандаарай. Эр хүн та өөрийгөө хайрлаарай.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.