З.Энхболд АН-ын дарга боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 20:47 цагт
Мэдээний зураг,

АН-ын ҮЗХ-ны хурал үргэлжилж байна. Тус хурлын эхэнд АН-ын дарга Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөх болсноо мэдэгдсэн. Тэрбээр эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, улс орны ажлыг хойш тавин зүтгэж байгаа фракциудаа эв зүйд нь оруулж, улстөрийн хагарлыг эв эеээр шийдвэрлэхийг хүсэн эл шийдвэрийг гаргаж байгаагаа илэрхийлж үг хэлсэн.

Тэрбээр “АН-ын даргын ажлыг 6 жил хийхдээ Монгол улсынхаа хөгжил дэвшлийн төлөө намынхаа зарчмаа чандлан сахиж, улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж ирсэн. Энэ хугацаанд гүтгэлэг доромжлол, хууралтыг сөрөн байж намын даргын үүргээ дүрмийн дагуу явуулж ирсэн. Эв эеээ хичээж ажиллахыг цаг хугацаа биднээс шаардаж байна. Намынхаа эв нэгдлийг хамгаалан ирсэн гэдгээ энэ индэр дээрээс дахин хэлье” гэсэн байна. 

Ийнхүү АН-ын дарга Н.Алтанхуяг чөлөөлөгдөх өргөдлөө өгч, УИХ-ын дарга З.Энхболд түүний оронд намын даргад нэр дэвшсэн юм. Ерөнхий сайдыг огцруулах,үүрэг гүйцэтгэгчийг томилохдоо Үндсэн хуулиа зөрчсөн УИХ-ын дарга З.Энхболдыг дэмжихгүй хэмээн ҮЗХ-ийн гишүүд дургүйцэж байсан ч АН-ын Үндсэн дүрэм болон сонгуулийн журмаар санал хураалт явуулж дууслаа.

АН-ын даргад нэр дэвшиж буй З.Энхболдын нэрээр санал хураалт хийлээ. Нийт санал хураалтад ҮХЗ-ны 168 гишүүн оролцож санал өгснөөс 147 хүний санал буюу 87,5 хувийн саналаар З.Энхболд дэмжигдэж, АН-ын дарга боллоо.

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.