Р.Амаржаргал сандарч байна гэв

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 19:28 цагт
Мэдээний зураг,

Яг одоо Төрийн ордонд болж байгаа АН-ын ҮЗХ-ны хурал түр завсарлаад байна. Төрийн ордонд болж байгаа хаалттай хуралдаанаас ҮЗХ-ны гишүүд нээлттэй мэдээллэсээр байна.

АН-ын дүрэм ёсоор намын дарга Ерөнхий сайдад нэр дэвшигчийг санал болгох ёстой. Үүний дагуу АН-ын дарга Н.Алтанхуяг Чимэдийн Сайханбилэгийг санал болгосон гэдгээ ҮЗХ-ны хурлаар танилцуулсан байна. 

Гэтэл МҮДН-ээс нэр дэвшээд байсан Р.Амаржаргал сандарч хурал завсарлангуут Женко Баттулга, Д.Баттулга, Э-Бат-Үүл нартай аминчлан уулзалт хийгээд амжив. Д.Баттулга үүний өмнөх ҮЗХ-ны хурлыг даргалж байхдаа нэлээд хүч түрж байсан гэдэг нь ил болсон. Өдгөө ашиг сонирхолын улмаас нэг цэг дээр уулзах болсон тэдний туйлын зорилго нь Засгийн эрхийг авах бололтой. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.