Pfizer КОВИД-19 өвчний үед уух вирусын эсрэг эмийнхээ туршилтыг эхлүүлжээ

Twitter Print
2021 оны 03-р сар 24-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Америкийн Pfizer Inc. компани КОВИД-19 өвчний халдварын шинж тэмдэг илэрсэн өвчтнүүдэд уулгах вирусын эсрэг эмийнхээ анхан шатны туршидтыг АНУ-д эхлүүлжээ.

АНУ-д зөвшөөрөгдсөн анхны коронавирусын эсрэг вакциныг Германы BioNTech компанитай хамтран бүтээсэн тус компанийн бүтээж буй вирусын эсрэг эм нь КОВИД-19 өвчнийг үүсгэгч SARS-CoV-2 вирусын эсрэг үр дүнтэй тэмцэж байгаа нь лабораторийн түвшинд тогтоогдсон аж. Pfizer компанийн гаргаж байгаа вирусын эсрэг PF- 07321332 эм нь протеазын ингибитор ба энэ нь вирус нэмж өөр эсүүдэд халдварлахаас сэргийлдэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Протеазын ингибиторыг ХДХВ болон элэгний C вирусын эсрэг эмчилгээнд дангаар нь болон өөр бусад вирусын эсрэг эмтэй хавсарч хэрэглэх нь өндөр үр дүнтэй гэдэг нь хэдийн батлагдсан билээ. Түүнчлэн Pfizer компани коронавирусын халдвар авч эмнэлэгт хэвтсэн өвчтнүүдэд зориулж, дуслаар хийх вирусын эсрэг бэлдмэл гаргаж авахаар судалж байгаа гэжээ. Нөгөөтэйгүүр Америкийн Merck & Co компани Ridgeback Bio компанитай хамтран бүтээсэн вирусын эсрэг эм, Roche Holding компани болон Atea Pharmaceuticals компанитай хамтран бүтээсэн вирусын эсрэг эмүүд туршилтынхаа дунд шатанд явж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.