
Ууртай харилцаа
Томчууд ууртай үедээ хүүхэдтэйгээ муухай харилцаж, сайхан зантай үедээ зөв буруу ч бай тоохгүй хүлээн зөвшөөрч байдаг нь хүүхдийн сэтгэл зүйд маш хортой байдаг. Үүнээс үүдэлтэйгээр хүүхдэд хувийн зан харилцаа тогтдоггүй.
Ууртай харилцаанаас хүүхэд ууртай л болдог. Энэ зан харилцааг хүүхэд өөрөө эхнэр нөхөртэй болохоороо давтдаг. Бодоод үз дээ гэрт нэг хүн уурлаад байхаар тавгүй байдаг даа. Ажиглах юм бол гэрийн бүх хүн бүгд уурын мэдрэмжтэй болчихдог.
Та өөрөөсөө асуугаарай.
-Та ууртай орчинд өссөн үү?
-Аав ээжийн аль нэг нь байнга уурладаг байсан уу?
-Та хэтэрхий ядарч сульдсан уу?
-Танд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байна уу?
-Уурлаад байгаа шалтгаан тань юу вэ?
Зөвлөгөө:
-Сайн унтаж амар
-Уурын шалтгаанаа олоорой
-Асуудлаа шийд
-Өөртөө цаг гарга
-Хүлээн зөвшөөр
Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.