Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилж байна

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр өглөө авчирсан байна.

 

Түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан эмчилгээг эхлүүлээд байгааг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. Тэрбээр "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй.

Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.

Харин түүний биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү "Франц иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Бид БНСУ, Япон, Италийг ажиглаж, мэдээг нь дамжуулж байгаа шиг дэлхий нийт бас манайхыг ажиглаж байгаа. Тиймээс монгол хүний ёс жудагийг харуулах ёстой. Монгол эмч нарын чадварыг гаргаж, энэ хүнийг эмчилж чадвараа үзүүлэх ёстой.

Энэхүү Франц иргэн ажиглалтад байх хугацаандаа үүргээ биелүүлж, халуурч эхлэнгүүтээ Дорноговийн эмнэлэгт хандсан. Хэрвээ мэдээлээгүй, алдаа гаргаж удсан бол ямар хэмжээнд очих вэ гэдгийг бодолцох хэрэгтэй" гэсэн мэдээллийг өглөө.  

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.