Түүх өгүүлэх гэрэл зураг

Twitter Print
2017 оны 11-р сар 15-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Хүний хувь тавилан гэдэг таахын аргагүй бэрх. Зураг дээр байгаа Ази царайтай эрийг Ян Кеүнжон (Yang Kyoungjong) гэдэг, Солонгос үндэстэн. 18 насандаа цэргийн алба хаахаар Квантуны армид татагдсан байна. Халхын голд Япончуудын талд буюу бидний эсрэг тулалдаж яваад Оросуудад олзлогдсон аж. 42 онд хэдэн мянган хоригдлуудын адил фронтод "нүгэлээ цусаараа наминчилах"-аар хуваарилагдсан. ЗХУ-ын талд тулалдаж явсаар 43 оны зун Харьковын ойролцоо немцүүдэд олзлогдсон байна. Японы талд тулалдаж байсан гэдгээ тэр баталж чадсан болохоор суллагдаж цааш Вермахтын талд байлдсаар Нормандид Америкуудад олзлогджээ. АНУ-д үлдсэн амьдралаа өнгөрөөсөн бөгөөд хоёр хүү, нэг охинтой болсон ч хожим тэдэндээ өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралын тухай юу ч яриагүй байна.

 
Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.