Нисч явсан онгоцны хаалга салж унахад зорчигчид нь мэдээгүй байжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 13:54 цагт
Мэдээний зураг,

Дублин-Берлиний чиглэлд нисч явсан онгоцны хаалга нь салж унажээ. Энэ тухай нэгэн гэрч ярихдаа “Learjet 60D-CGEO” онгоц 2500 метрийн өндөрт нисч байхад гэнэт хойд хэсэгт нь чимээ гарсан. Улмаар хоёр цагийн дараа онгоц газардсан хойно зорчигчид онгоцны арын хаалга салж унасан болохыг мэдсэн гэж хэлжээ. Азаар хүний амь нас эрсдээгүй бөгөөд зорчигчдын ачаа агаарт цацагдаж сураггүй болсон аж.

Уг онгоцонд алдарт “U2” хамтлагийн дуучин Боно сууж явсан тухай Берлин хотын нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Ирландын нийслэл Дублин хотоос Германы Берлин хот орох замдаа ийм үйл явдал болж, зорчигчид өөрсдийн алга болсон ачааны талаарх мэдээллийг нисэхийн компанийн хүмүүс болон даатгалын ажилчдад өгч эхэлсэн байна.

Эх сурвалж: http://mashable.com/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.