Өнөөдрийн оргил барилдаан Какүрюү vs Ичиножёо

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 13:27 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн кюүшюү башё үргэлжилж байна. Өнөөдөр зургаа дахь өдөр 69 дэх ёкозүна Хакухо Такаясү, 70 дахь ёкозүна Харумафүжи Кайсэй, 71 дэх ёкозүна Какүрюү сэкиваке Ичиножёо, озэки Гоэйдо Аминишики, Котошёогикү Такэказэ, Кисэносато Точиоозан, сэкиваке Аойяма Икиой нар барилдана. Харин дээд зиндааны доод хэсэгт бичигдсэн Монголын бөхчүүдээс Кёкүтэнхо Чиёотайрюү, Тамаваши Араваши, Тэрүнофүжи Чиёоотори, Кёкүшюүхо Хомарэфүжитэй учраа таарчээ.

Энэ өдрийн онцлох барилдаан нь ёкозүна Какүрюү, шинэ сэкиваке Ичиножёо нарын тулаан юм. Мэргэжлийн сумод элсээд ганцхан жил, дээд зиндаанд дэвшээд хоёрхон башё барилдаж буй залуу бөх Ичиножёог аль хэдийн дараагийн их аварга хэмээн бүгд хүлээн зөвшөөрсөн. Манай бөх ч олны итгэлийг алдалгүй аварга, арслангуудтай тэнцүү барилдаж байна. Өнгөрсөн сард анх удаа том цолтой бөхчүүдтэй барилдаж, ёкозүна Какүрюү, озэки Гоэйдо нарыг давсан юм.

 

Кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдааны сүүлийн хагасын оноолт

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.