
Хил хаалттай нутаг буцаж чадахгүй байгаадаа хямарч, сэтгэл санаагаар унасан залуу амиа хорлохыг завджээ.
Тодруулбал өчигдөр буюу 1 сарын 27-ны 20 цаг 30 минутын үед Намёнжү хотын нэгэн үйлдвэрийн дотуур байранд мэс барьсан гадаад хүн байна гэх дуудлага цагдаагийн 112 дугаарт иржээ. Дуудлагаар очиход 20-д насны монгол залуу дотуур байрныхаа эд хогшлыг эвдэж сүйтгэн, мэсээр өөрийгөө егүүтгэх оролдлого хийсэнг цагдаа нар цахилгаан буу ашиглан болиулсан байна.
Түүнээс мэдүүлэг авахад "Корона вирусын улмаас хил хаалттай нутаг буцаж чадахгүй байгаадаа стрессдэж сэтгэл санаагаар хямарсан. Улмаар тайвшруулах, сэтгэцийн эм ууж эхэлсэн ба тухайн үед эмээ хэтрүүлэн хэрэглэж өөрийн ухаангүй ийм үйлдэл гаргасан" байжээ. Тиймээс цагдаагийн газраас "Өөрийгөө гэмтээхийг оролдсон ч бусдад халдаж, хохирол учруулаагүй" гэж үзэн ял шийтгэл оноохгүйгээр сулласан байна.
Эх сурвалж: news.sbs.co.kr
Орчуулсан: Монголпунг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.