
Бээжин "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмжигчдийг бүх насаар нь хар жагсаалтанд оруулахаа мэдэгдсэн нь тайваньчуудын бухимдлыг төрүүлээд байна.
Бээжин хар жагсаалтанд багтсан иргэдийг БНХАУ болон Хонгконг, Макаогийн тусгай захиргааны бүс рүү нэвтрүүлэхгүй ба БНХАУ-ын иргэд болон аж ахуйн нэгж, компаниудад хар жагсаалтанд багтсан хүмүүстэй хамтран ажиллахыг нь хоригложээ.
Бээжин Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийг салан тусгаарлах үзэлтэн хэмээн шүүмжилдэг ба Хятадын Тайванийг хариуцсан яам Тайванийн Ерөнхий сайд Сү Цэнь Чан, парламентын дарга Ю Си Күн, Гадаад хэргийн сайд Жозеф Вү нарыг хар жагсаалтанд оруулсан болохоо албан ёсоор мэдэгджээ.
Үүний хариуд Тайванийн зүгээс Бээжин Тайванийг удирддаггүй, Тайвань нь өөрийн гэсэн хууль журамтай ардчилсан улс хэмээн мэдэгдэл хийж, Гадаад хэргийн сайд Бээжингийн хар жагсаалтанд багтсаныгаа "нэр төрийн" хэрэг хэмээн, Тайванийн эрх чөлөө, ардчиллын төлөөх тэмцлээ орхихгүй хэмээн өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.