“Даллас Маверикс” өрсөлдөгчөө 53 онооны зөрүүтэй хожлоо

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр NBA-ийн талбайд дөрвөн тоглолт болж байна. Энэ сарын эхээр 26.953 дахь оноо авч бүх цаг үеийн шилдэг тоглогчдын есдүгээр байранд орж ирсэн Д.Новицки тэргүүтэй “Даллас Маверикс” талбай дээрээ “Филадельфи 76”-г хүлээн авч 123:70-ийн харьцаатай буулган авсан. Зочин багаас М.Картер Уильямс 19 оноо, 8 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж үр дүнтэй тоглолт үзүүлсэн ч бусад тоглогчид хангалтгүй байлаа. Харин “Даллас”-аас Д.Новицки 21 оноо, М.Эллис 17 оноо, К.Парсонс, В.Врайт нар 14 оноогоор багийн нөхдөө тэргүүлж, “Филадельфи”-г 53 оноотой зөрүүгээр бут ниргэлээ. Филадельфи хотын баг улирал эхлээд найман тоглолт хийсэн ч одоогийн байдлаар ялалтын амтыг мэдрээгүй явна.

Бусад тоглолтын хувьд “Мемфис Гризлес”-“Сакраменто Кингз” 111:110, “Чикаго Буллз”-“Торонто Рэпторс” 100:93-аар хожсон бол “Голден Стэйт Уорерз”-“Бруклин Нэтс”-ын тулаан энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.