Төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 11:38 цагт
Мэдээний зураг,

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2014.11.14/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хоёр дахь хэлэлцүүлгээр гарсан бүх саналуудыг тусгаад төслийг эцсийн хувилбараар нийт гишүүдэд тараасан тухай хэлээд дээрх саналуудтай холбогдуулан санал л гаргах боломжтой юм. Иймд хоёр дахь хэлэлцүүлгээс гарсан саналуудтай холбогдуулан саналтай гишүүд байгаа эсэхийг асуухад хуралдаанд оролцсон гишүүдийн зүгээс санал гаргаагүй тул 2015 оны Төсвийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр боллоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.