Лалын улс, төрийн мөнгөн тэмдэгтээ гаргалаа

Twitter Print
2014 оны 12-р сар 10-нд 10:25 цагт
Мэдээний зураг,

Халифат  буюу төрт улс хэмээн өөрсдийгөө зарласан "Лалын улс" өөрийн мөнгөн тэмдэгт гаргах гэж байгаа тухай өнгөрсөн сард мэдэгдэж байсан бол уг мөнгөн тэмдэгт бэлэн болж, өчигдрөөс гүйлгээнд орж эхэлсэн тухай “www.vox.com” мэдээлжээ.  Лалын зэвсэгт дайчдын мэдэгдсэнээр, эдийн засгийн хувьд чухал ийм алхам хийх болсон шалтгаан нь АНУ-ын  "санхүүгийн түрэмгий системын эсрэг тэмцэх" зорилготой аж. Лалын улс шинэ мөнгөн тэмдэгтээ зоос хэлбэрээр гаргах бөгөөд харилцан адилгүй үнэлгээтэй буюу хоёр алт, гурван мөнгө, хоёр төрлийн зэс зоосны загвар танилцуулж байв. Харин энэ шинэ валютын гүйлгээний ханш одоогоор тодорхой бус байна.

Өнгөрсөн зунаас Сири болон Иракын нутгаас хэсэгчлэн эзлээд байгаа уг террорист бүлэглэл өнгөрсөн хугацаанд Сирийн засгийн газрын хүчний эсрэг тэмцэж ирсэн босогчдоос бүрдсэн бөгөөд асар их хүч хуримтлуулаад байгаа билээ.

АНУ бусад холбоотон улсуудын дэмжлэгтэйгээр есдүгээр сарын 23-нд анх уг бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгсөн , харин Иракт байрлаж байгаа бүлэглэлд өнгөрсөн найдугаар сараас цохилт өгч байсан бол өнөөг хүрэхэд хэдэн арван удаагийн агаарын довтолгоо зохион байгуулаад байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.