
Энэтхэг улсын олимпийн анхны эмэгтэй медальт бөх Сакши Малик хоёр дахь олимпдоо оролцох мөрөөдлөө хойшлуулж байна. Түүний хувьд олимпийн эрх олгох хоёр ч тэмцээнд хүч үзэх боломжгүй болсон.
Учир нь улсынхаа 62 кг-ын жингийн сорилт барилдааны финалд Сонам Маликт 2:3-аар дийлджээ. Энэтхэгийн эмэгтэй бөхчүүдээс өнгөрсөн жилийн Нур-Султаны дэлхийн аваргаар ганцхан 53 кг-ын жинд Винеш Фогат олимпийн эрх аваад байгаа юм.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.