Дуучин С.Бат-Эрдэнэ Олон улсын дуурийн уралдаанд гуравдугаар байр эзэллээ

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 15:23 цагт
Мэдээний зураг,

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ Казахстан улсын Алма-Аты хотноо болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ.

Казахстан улсын алдарт дуучин Бибигуль Тулегеновын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын  уралдаанд дэлхийн шилдэг 60 гаруй дуучин авьяас билэг, ур чадвараа сорин өрсөлдсөн байна. 

Дуучин С.Бат-Эрдэнэ 2018 онд зохион байгуулсан Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт  Б.Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаанд тэргүүн байрын шагнал хүртэж байв.  Мөн 2016 онд  “Учиртай гурван толгой” дуурийн  Балганы дуугаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит 10 сая төгрөгийн шагналын эзэн болсон манай өсөж яваа залуу дуучны нэг юм.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.