Газрын тосны үнэ огцом унажээ

Twitter Print
2020 оны 03-р сар 09-нд 14:11 цагт
Мэдээний зураг,

3-р сарын 9-ны даваа гарагийн байдлаар Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 35 ам. долларт хүрч, 22 хувиар буурчээ.

Харин West Texas Intermediate (WTI) маркийн газрын тосны үнэ 21 хувиар буурч, нэг баррель нь 32.5 ам. долларт хүрсэн байна. Brent маркийн газрын тосны үнэ хамгийн сүүлд 2016 оны 1-р сард нэг баррель нь 33.55 ам. долларт хүрч байсан аж. Өнгөрсөн баасан гарагт Саудын Араб тэргүүтэй ОПЕК-ийн 14 гишүүн орнуудын төлөөлөгчид ОХУ болон бусад улс орнуудын төлөөлөгчидтэй уулзаж, коронавирусын халдварын дэгдэлтийн улмаас газрын тосны эрэлт буурч байгаа асуудлыг хэлэлцсэн аж.

Уулзалтын үеэр талууд газрын тосны олборлолтыг өдөрт 1.5 сая баррель болгон бууруулах тал дээр зөрчилдсөний улмаас Brent маркийн газрын тосны үнэ баасан гарагаас эхлэн тасралтгүй буурчээ. Голдман Сакс банкнаас гаргасан судалгаагаар ирэх долоо хоногуудад Brent маркийн газрын тосны үнэ нэг баррель нь 20 ам. доллар болтлоо буурах төлөвтэй байгаа ба тус банкны шинжээчдийн үзэж байгаагаар Саудын Араб болон ОХУ газрын тосны үнийн "дайн"-ыг эхлүүлээд байгаа аж.

Oil plunges in Asia as producers start price war-н зурган илэрц

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.