
Косовогийн хойд бүс нутагт сербийн жагсагчид болон НАТО-гийн удирдлага доор 1999 оноос хойш бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж ирсэн энхийн сахиулах хүчний цэргүүд хооронд мөргөлдөөн үүсжээ.
Орон нутгийн сонгуулийн үр дүнг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа жагсагчид сүүлийн хэдэн өдрийн турш хотын захиргааны байрнууд руу орох гарцыг хаахыг оролдож байгаа аж. Үүний үр дүнд өнгөрсөн даваа гарагт үүссэн мөргөлдөөний улмаас энхийн сахиулах хүчний 25 албан хаагч, 50 гаруй серб бэртэл гэмтэл авчээ.
Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Косовогийн эрх баригчид Серб, НАТО хоёрыг хооронд нь муудалцуулахыг оролдож байна хэмээн буруутгасан бол Косовогийн Ерөнхийлөгч Вьоса Османи А. Вучичийг Косовогийн тогтвортой байдалд заналхийлж байна хэмээн буруушаажээ.
Вьоса Османи өөрийн твиттер хуудаснаа, "Гэмт хэргийн бүлэглэл болж хувирсан Сербийн хууль бус зохион байгуулалттай бүлэг этгээтүүд Косовогийн цагдаа, энхийг сахиулагчид болон сэтгүүлчид рүү халдлаа. Вучичийн тушаалаар Косовогийн хойд хэсэгт эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа хүмүүс шудрага ёсны өмнө зогсох ёстой." хэмээн бичжээ.
Косовогийн сербүүдийн голчлон амьдардаг хойд зүгийн бүс нутагт орон нутгийн сонгуульд албаничууд ялалт байгуулсан явдлыг сербүүд эсэргүүцэж байгаа аж.
Звекан хотод уугуул албаничуудаас бүрдэх цагдаа нар хотын захиргааны байр луу дайран орохыг завдаж, хамгаалалтын хашлагыг эвдсэн сербүүдийн эсрэг нулимс асгаруулагч хий цацсан тухай гэрчүүд мэдээлжээ.
Косовогийн нийт хүн амын 90 гаруй хувийг уугуул албаничууд бүрдүүлэх ч хойд бүс нутагт амьдрах сербичүүд тус бүс нутгийг 2013 онд хийсэн зөвшилцлийн дагуу автономит засаг захиргаатай болгохыг шаардаж байгаа юм.
Сербүүдийн хувьд өнгөрсөн 4-р сард болсон орон нутгийн сонгуульд санал өгөхөөс татгалзсантай холбоотойгоор сербүүдийн амьдардаг 4 бүс нутагт албани гаралтай нэр дэвшигчид ялалт байгуулсан аж.
Түүнчлэн сербүүд Косовогийн засгийн газраас орон нутгийн засаг захиргаанаас албаничуудыг гаргаж, оронд нь Белградын санхүүжилтээр ажиллаж байсан хүмүүсийг дахин томилохыг шаардаж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:53БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах
DR UROLOGIST
(129.205.113.153) 2023-06-01 12:53БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
Хариулах
DR UROLOGIST
(102.89.2.45) 2022-03-23 02:12БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах