ОХУ эболагийн эсрэг тэмцэлд 20 сая доллар гаргана

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 07:41 цагт
Мэдээний зураг,

“Эбола” вирусийн халдвартай тэмцэхэд ОХУ 20 сая доллар гаргахаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдээлжээ.

“Мэргэжилтнүүд, эм, хэрэгсэл болон зарлагын материалуудыг аюултай вирусийн халдвар тархсан бүс нутагт илгээсэн. Энэ вирусээр үүсгэгдсэн өвчнөөс урьдчилан сэргийлэх болон анагаах эм хэрэгсэл гарган авах ажлыг хийж байна” гэж Медведев Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5000 давжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.