ЭЗЛЭГДСЭН ард түмэн шиг...

Twitter Print
2020 оны 06-р сар 10-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн 30 жилд яг л “эзлэгдсэн” ард түмэн шиг амьдарлаа. Төр засаг хөдөлмөр, үр бүтээлийг дэмжихийн оронд аль болох баярлаж цэнгэх, зүгээр сууж амарч хэвтэх өдрүүдийг олноор бий болгосон. Одоо ч гэсэн Коронагаар далимдуулан аль болох “амрах, хөдөлгөөнгүй суулгах” бүх арга хэмжээг авч байна.

Хөдөлмөрлөхгүй зүгээр сууж байгаад мөнгө авдаг залхуу иргэдийг бий болгож, шинээр ажлын байрыг үүсгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээгүй. Элдэв халамжийн мөнгө тарааж улсын эдийн засгийг сулруулсан. Авилгал хээл хахууль, хүн амины ноцтой хэргүүдийг илрүүлээгүй. Сэжигтнүүд нь нэр дэвшээд явж байна. Төрийн сэнтийд улиг болтлоо заларсан ахмадууд, намаасаа урваж өөр элдэв эвсэл хөдөлгөөнд орчихсон үзэл бодолдоо тууштай бус этгээдүүд, гадаадад элчин сайдаар ажиллахдаа ч олигтой байж чадаагүй нөхдүүд нэр дэвшээд, өөрийгөө дэвшүүлээд явж байна. Юу ч хийж бүтээгээгүй байж яасан ичдэггүй юм бэ, тэр хүмүүс?

Үе үеийн БОАЖЯ-ны сайд нар “нүхэн жорлон”-гоос салгаж чадаагүй арчаагүй сайд нар байсан. Гаргасан хууль дүрмээ зөрчиж их хэмжээгээр шонхорын наймаа хийж хөлжсөн, хууль бус газар олголтуудыг хийж Богд хаан уул, Тэрэлж, Цонжинболдог орчмыг “гэр хороолол” болгон цэцэглүүлж газрын наймаагаар баяжсан ... гээд ярих бичих зүйл асар их.

Энэ удаагийн сонгуулиар МАНАН мафи, Эби бүлэглэлээс салах ёстой шүү. ЦОО ШИНЭ СОНГОЛТ болох ёстой, ард иргэд ээ! Битгий эргэлз, одоо хуучин царайнуудын амнаас гарч байгаа ямар ч гоё үг, амлалтанд бүү хуурт! Тэд үргэлж худал амладаг, ярьдаг. Сонгууль дуусаад л таныг мартана.

Ч.Буянбадрах

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.