Монголчууд Путины үгэнд орохгүй байна

Twitter Print
2016 оны 11-р сар 13-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

"Монголчууд Путины үгэнд орохгүй байна" гэж гарчигласан нэгэн нийтлэлийг Алек­­­сандр Тарасов гэгч zabinfo.ru цахим хуудсанд нийтэлжээ. Тэрээр, Ду­­­шан­бед болсон гурван ул­сын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөн­хийлөгч В.Путин Мон­го­л улсыг ШХАБ-д элсэх ёстой, ин­­гэж байж л яригдаад байгаа төс­­лүүд дээр хамтарч болно гэ­­дэг ойлголтыг хангалттай өг­­сөн. Харин Ц.Элбэгдорж түү­ний үгэнд орохгүй байна гээд, яагаад ингэснийг нь АНУ болон барууны орнуудын нө­лөөтэй хол­бон тайлбарласан бай­на. Мөн транзит тээврийг Монго­лоор хийхийн тулд Байгалийн хязгаарын иргэдээ хохироох учир хүндхэн сонголт байх бол­но гэсэн санааг гаргажээ. Уг нийтлэлийг товчлон хүргэе. 

Монголчууд юу хүсэв

Нэгдүгээрт, БНХАУ, ОХУ-ын хооронд хийгдэх төмөр за­мын тээврийг Монголын нут­гаар дамжуулах асуудлаар Зас­гийн газар хоорондын гэрээ бай­гуулах. Энэ нь юу гэвэл, ОХУ, БНХАУ-ын хооронд хийгдэж бай­гаа тээврийн ихэнх хэсэг нь Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Байгалийн төмөр замаар биш, Наушки өртөөгөөр дамжин Монголын төмөр за­маар тээвэрлэгдэнэ гэсэн үг. 

Хоёрдугаарт, гурван талт уул­залтыг энэ ондоо багтаан Улаан­баатарт явуулах. “Монцамэ” агент­лагийн дамжуулснаар энэ уулзалтын үеэр “ОХУ-аас БНХАУ руу тавигдах байгалийн хий дамжуулах хоолойн баруун чиг­лэлийг Монголын нутгаар дам­­жуулах тавих” асуудлыг хөн­­дөх юм гэнэ. “Алтай” бай­га­лийн хий дамжуулах хоо­лойг тавьснаар монголчууд хямд бай­галийн хий хэрэглэх бо­ломж­той болно. Монголын хэв­лэлүүдэд бичиж байгаагаар энэ ажил бүтвэл Си Зинпинь, В.Пу­тин нарын саяхан Монголд хий­сэн айлчлалын хамгийн гол үр дүн болох гэнэ. 

В.Путин юу хэлэв

Гурван улсын газар нутгийн байршил ойр учир дэд бүтцийн салбарт урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг В.Путин онцолсон. Гэвч тэрбээр “Гэхдээ эхлээд олон улсын байдлын талаар хэдэн үг хэлэхийг хүсч байна. “Бид бүгд Төв болон Зүүн хойд Азийн тогтвортой байдлыг бэхжүүлэхийн төлөө тэмцэж байгаа” гэж хэлсэн. Энэ үгээрээ, мөн “Гурван талт уулзалт цаашдаа ШХАБ-ын хур­лын үеэр явагдаж байж бол­­но” гэснээрээ тэрбээр Мон­голыг ШХАБ-ын бүрэн эрхт ги­шүүн болох ёстой гэсэн санааг илэрхийлсэн юм.

“Дараагийн уулзалт 2015 оны долдугаар сард Башкиртостаны Уфа хотод болно” гэс­­нээрээ “Улаанбаатарын уулзалт” явуу­лах­гүй гэдгээ Ц.Элбэгдоржид хэллээ. Энэ бол нэгдүгээрт. 

Хоёрдугаарт, төмөр замын дамжин өн­гөрөх тээврийн асуудлаар В.Путин маш со­нин үг хэлсэн. Тэрбээр “Улаанбаатар тө­мөр зам” ХНН-тэй хамтран ажиллах бид­ний төлөвлөгөө бол ОХУ, БНХАУ-ын нутагт шинэ төмөр зам барих явдал гэж хэлсэн. Надад энэ үг маш ойлгомжгүй са­нагдсан. Учир нь ОХУ, БНХАУ-ын нутагт “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэг сан­тиметр ч төмөр зам байхгүй шүү дээ. Гэх­дээ Ц.Элбэгдорж орос хэлийг надаас илүү ойлгодог байлгүй дээ. Байгалийн хийн хоолойг Монголоор дам­жуулах асуудал дээр В.Путин улайм цайм амаа хамхиад өнгөрсөн. Үүнийг би “Алтай” ч, “Сибирийн хүч” ч Мон­го­лын нутгаар явахгүй гэсэн үг гэж ойл­госон. Шалт­гаан нь, ОХУ-ын Бу­риад, За Бай­кальскийн ашиг сонирхол Монголынх­той давхацсантай холбоотой гэж харж байна.   

Гуравдугаарт, ОХУ-ын төрийн тэргүүн хэл­­сэн үгнийхээ төгсгөлд Монгол Улс Шан­хайн хамтын ажиллагааны байгуулла­гын бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэж най­даж байгаагаа илэрхийлсэн.  

Ц.Элбэгдорж юу гэж хариулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж хариуд нь өөрсдийн ашиг сонирх­лоо илэрхийлсэн. Үүнд нэгдүгээрт, гур­ван улсын удирдагчдын уулзалтыг Улаан­баатарт явуулж, Улаанбаатарын уулзалт гэж нэрлэх /Гэвч дараагийн уулзалт Уфад болно гэдгийг В.Путин өөрөө хэл­сэн/, байгалийн хийн хоолой болон дам­жин өнгөрөх тээврийг Монголын нут­гаар хийх. Харин хамгийн гол асуудал бо­лох Шанхайн хамтын ажиллаганы бай­гуул­л­агын гишүүнчлэлийн тухайд, тэр­бээр Монгол Улс ажиглагчийн байр суу­риа бэх­жүүлж, илүү идэвхижүүлэх байр суу­рийг баримтална гэсэн. Энэ нь В.Пу­тины хэлснээс шууд зөрж байгаа хэрэг юм.

Монгол Улс хэтэрхий олон тийшээ харсан бодлого явуулж байна

Буриадын улсын их сургуулийн доцент Вла­димир Родионовын үзэж байгаагаар, Монгол Улс олон талт бодлого явуулахаар сон­гож авсан нь илэрхий байна. Энэ бод­логыг хэрэгжүүлэх эхний алхам нь Бээ­жин, Москвагийн ашиг сонирхлыг тэнц­вэржүүлэх, улмаар гуравдагч орнуудтай ха­рилцаагаа ижил төвшинд явуулах боломж бүрдүүлэх явдал аж. 

Гуравдагч гээд байгаа улс нь АНУ. Шан­хайн хамтын ажиллагааны байгууллагын бү­рэн эрхт гишүүн болох нь Улаанбаатар, Ва­шингтоны харилцааг муутгах уршигтай. ОХУ-ын монголч эрдэмтэн С.Г.Лузянины хэлснээр Монгол бол Төв Ази дахь АНУ, Японы гол холбоотон. Канадын судлаач Г.Бедески “Хэрвээ Монгол Улс Шанхайн хам­тын ажиллагааны байгууллагад элс­чих­вэл “Гуравдагч хөршийн бодлого” нь ав­­то­матаар хаагдана” хэмээн С.Г.Лузя­ин­тай ижил утгатай байр суурийг илэрхийл­жээ.   

Оросын хэлц үгэнд “Монголчуудыг битгий тэжээ, тэд АНУ-ыг харж байгаа” гэж үг бий. Эрх баригчид энэ үгийг мартаж, монголчуудтай төмөр замын салбарт хамтарна гэж найдаж байна. Гэхдээ төрөлх Байгалийн хязгаарын эрх ашгийг зөрчихгүйгээр шүү.

Орчуулсан Х.Сайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.