Хүүхдийн 3 хүртэлх насны танин мэдсэн зүйл нь насан туршийн туршлага болон үлддэг

Twitter Print
2021 оны 12-р сар 20-нд 16:38 цагт
Мэдээний зураг,

Алтан үе

Хүүхэд 3 нас хүрэхэд бүхий л мэдрэхүйгээрээ танин мэдсэн зүйл нь өөрийнх нь амьдралын насан туршийн туршлага болон үлддэг.

Тиймээс аав ээжүүд хүүхдээ 3 нас хүртэл нь тогтвортой харж, түүнд халуун дулаан хайр халамжийг мэдрүүлэх хэрэгтэй.

Энэ насанд нь бүх зүйлийг тэнцвэртэй өгч чадвал хүүхдийнхээ амьдралд үнэтэй хувь нэмэр орууллаа гэж үзэж болох юм.

Хүүхэд:

Сонссон зүйлийнхээ 20%

Харсан зүйлийнхээ 30%

Харсан сонссон зүйлийнхээ 50%

Бусдад тайлбарласан зүйлийнхээ 80%

Өөрөө хийсэн зүйлийнхээ 90% тогтоодог.

Хүүхдийн 3 хүртэлх нас бол хүүхдийн амьдралын Алтан үе. Энэ үед нүдэнд харагдаж, гарт баригддаггүй маш чухал зүйлүүд тавигддаг. Хүний мөн чанар, халуун дулаан сэтгэл, сэтгэлийн тэнхээ, хайрлах, ирээдүйн амжилт гэх мэт.

Өөрөөр хэлбэл энэ үе хүний амьдралд онцгой байр суурь эзэлнэ.

Сэтгэл зүйч Н. Ариун-Эрдэнэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.