
Хэрэв таны сэтгэл амгалантай бус, шаналаж байгаа бол таны сэтгэлд буруу бодлууд давтамжтайгаар урсан орж ирж байгаагийн илрэл.
Учир нь тэрхүү буруу бодлууд хүсэл тачаал, уур хилэн зэрэг муу нисва нисаар хөглөгдөж байгаа юм. Тэрхүү муу нисва нисын сэтгэл төрөхийн шалтгаан нь тухайн юмс үзэгдлийн уг мөн чанарыг зөвөөр ухаарч мэдээгүй байнаа гэсэн үг. Тиймээс юун түрүүнд өөрийн тань сэтгэлийг шаналгаад байгаа юмсын мөн чанар, шүтэн барилдлагыг зөв мэдлэг, билиг оюунаар сайтар шинжлэн ухаарч, энэрэн нигүүлсэх сэтгэл үүсгэх хэрэгтэй.
Тэгээд өөрт тань түүнтэй холбоотой хүсэл тачаал, уур хилэн зэрэг ямар нисва нисын муу сэтгэл байгааг онож тогтоогоод сайтар тэвчиж арилгана. Эцэст нь өөрт төрөөд байгаа буруу бодлуудаа тэвчээртэйгээр, хичээн шамдаж орхивоос сэтгэл амар амгалантай, зовиур шаналгаагүй байх болно.
Манба дацан эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.