Нэрс жимсийг хөлдөөж хэрэглэх 5 чухал шалтгаан

Twitter Print
2020 оны 02-р сар 26-нд 16:30 цагт
Мэдээний зураг,

Нэрс нь АНУ-ын жимсний хэрэглээний хоёрт ордог буюу гүзээлзгэнийн дараа бичигдэнэ. Нэрс нь өөр бусад жимс, ногоо, амтлагч ногоонууд дундаас хамгийн их антиоксидант хэмээгддэг. Нэрсний уугуул нутаг Хойд Америк, тиймдээ ч америкийн уугуул иргэд олон жилийн тэртээгээс нэрсийг хүнсэндээ хэрэглэж иржээ. Нэрс нь Газрын дундад тэнгисийн эргийн орнууд болон Азийн орнуудад ч мөн өргөнөөр хэрэглэгддэг байна.

Нэрсний антиоксидант үйлчилгээг эвдэхгүйгээр хөлдөөж болохыг саяханы нэгэн судалгаагаар баталжээ. Антиоксидант нь өөртөө антоциан, пигментийг их хэмжээгээр агуулдаг, эдгээр нь жимсний өнгийг бий болгодог байна. Нэрсийг 3-6 сарын турш хөлдөөснөөс хойш судалж үзэхэд антиоксидантын үйлчилгээ сулраагүй байгааг судалгаагаар тогтоосон.

frosen blueberry-н зурган илэрц

Магадгүй хөлдөөснөөр илүү үйлчилгээ үзүүлж болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ зөвхөн байгалийн цэвэр нэрс л хүчтэй антиоксидант байхыг анхаарах хэрэгтэй. Нэрс нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул эм үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг байна.

frosen blueberry-н зурган илэрц

Хөлдөөснөөр юу болох вэ? Нэрсийг богино, урт хугацаагаар хөлдөөхөд жимсний эсэд бага хэм нэвтэрч антиоксидантыг улам идэвхжүүлдэг. Байгалийн цэвэр нэрс – илүү шим тэжээлтэй учраас хөлдөөхөд илүү үр дүнтэй.

Хөлдөөсөн нэрс дараах байдлаар үйлчилнэ:

1.Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ. 

Байнга хөлдөөсөн нэрс хүнсэндээ хэрэглэвэл нэрсэнд агуулагдах шим тэжээлтэй бодис нь судасны хана зөөллөж гэмтэхээс урьдчилан сэргийлнэ. Үүний үр дүнд цусны хангамж сайжирна, цусны даралт тогтворжино.

2.Альцгеймерийн өвчлөл болон өөр бусад өвчнөөс сэргийлнэ.

Нэрсэнд агуулагдах антиоксидант нь ой санамжийг сайжруулах, тархины эсийг гэмтэхээс сэргийлнэ. Үүнээс гадна тархины эд эсийн үржлийг нэмэгдүүлж, эд эс хөгшрөх, үхжихээс хамгаална.

3.Мэдрэлийн системийн эрүүл мэндийг дэмжинэ. 

Нөгөө л антиоксидант үйлчилгээ нь мэдрэлийн эсийг сэргээж цаг тутамд тархинд ирэх хортой гэмтлийг багасгахад нөлөөлнө. Антиоксидант нь мэдрэлийн системийг бүхэлдээ хамгаалж эрүүл байдлыг нь хангана.

frosen blueberry-н зурган илэрц

4.Хөдөлгөөнийг сайжруулна.

70-аас дээш насныхан хөдөлгөөний асуудалд ордог. Саяханы нэгэн судалгааны таатай мэдээг дуулгаж байна: хөлдөөсөн нэрс нь тулгуур эрхтний хөдөлгөөнийг дэмжих үйлчилгээ үзүүлдэг ажээ.

5.Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ.

Хоол боловсруулах эрхтнийг гадны хортой нөлөөнөөс хамгаална. Хоол хүнсээрээ дамжуулан хангалттай антиоксидант авч чаддаггүй хүмүүс гэдэс ходоодны өвчлөл өндөртэй байдаг. Шулуун гэдэсний хавдар тусах эрсдэл өндөртэй хүмүүс хөлдөөсөн нэрс идэж байгаарай.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.