Увс аймагт барилгын ослоор гэмтсэн хүн Улаанбаатар хотод хүргэгдэн ирлээ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 12:28 цагт
Мэдээний зураг,

Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд буюу өчигдөр “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж эхэлсэн байна.

Мөрдөн байцаалтын явцад тус барилгын ган татлагатай дүүжинт өргүүрийн өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавигдах шаардлагыг хангаагүйгээс тулгуурын өнхрүүлэг мултарсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ. Иймээс шаардлагыг хангах хүртэл улсын байцаагчийн акт гарган барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон аж.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.