Кёкүтэнхо дээд амжилтаа үргэлжлүүлж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн арваннэгдүгээр сарын башё үргэлжилж байна. Өнөөдөр манай бөхчүүдээс Хакухо Тоёохэбики, Какүрюү Такарафүжи, Харумафүжи Икиой, Ичиножёо Такэказе, Тэрүнофүжи Тоёоношима, Кёкүтэнхо Сококурай, Араваши Миёогорюү, Кёкүшюүхо Чиёомарюүтэй барилдана. Мэргэжлийн сумод 22 дахь жилдээ барилдаж буй Кёкүтэнхо Цэвэгням 1800 барилдаан хийж, дээд амжилт тогтоосон. Тэрээр барилдсан тоогоороо хоёрт бичигдэж байгаа бол цагтаа комүсүби цолтой барилдаж явсан Оошио Кэнжи рекорд амжилтыг эзэмшиж байгаа аж. Кэнжи 1891 барилдаан хийсэн байна.

Монголын сумочдын алтан хараацай, 68, 69, 70, 71 дэх их аваргуудын замыг засч өгсөн Кёкүтэнхо олон дээд амжилтанд нэрээ бичүүлсэн. 2012 оны тавдугаар сард 38 насандаа эзэн хааны цом хүртсэн нь сумогийн түүхэнд содон амжилт болон үлдсэн.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.