Монголын мисс Т.Батцэцэг санал асуулгаар дэд байрт явж байна

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

“Дэлхийн мисс 2014” тэмцээнд Т.Батцэцэг эх орноо төлөөлөн оролцохоор болсон. Тэрээр “Азийн топ модель”, “Манжуурын мисс”, “Мисс Монголиа 2010” тэмцээний дэд байрт шалгарч байжээ. Энэ жилийн “Дэлхийн мисс”-т 131 орны төлөөлөл оролцох юм. Дээрх бүсгүйчүүдийн танилцуулгыг www.ranker.com мэдээллийн сайт дээр байршуулжээ. Энэхүү сайтад хандаж хүмүүс өөрсдийн дэмжиж буй оролцогчдоо санал өгөх боломжтой аж.

Санал асуулгад Монголын мисс Т.Батцэцэг хоёрдугаар байрт явж байна. Харин Унгарын мисс К.Эдина нэгд бичигдэж байгаа бол Камерун, Мьянмар, Филиппин, Фижи арлууд, Тринидад Тобаго, Швейцарь, Габон, Францын миссүүд эхний аравт явж байгаа аж.

Санал асуулгын явц

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.