Чингэлтэй дүүргийн 61-р дунд сургуулийн барилгыг актлахаар боллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/950 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн  61 дүгээр сургуулийн балансад бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах дунд сургуулийн нийт 69 сая 515 мянган төгрөгийн үнэ бүхий барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах юм.

Данс бүртгэлээс хасагдаж байгаа хөрөнгийг батлагдсан төсөвтөө багтаан буулгахыг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, газрын эзэмшил болон ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаад үүрэг болголоо.

АКТАЛЖ, ДАНСНААС ХАСАХ ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

д/д

Хөрөнгийн нэр

Хаяг байршил

Ашиглалтад орсон он

Балансын үнэ /төгрөг/

Хуримтлагдсан элэгдэл /төгрөг/

Үлдэгдэл үнэ /төгрөг/

1

Хичээлийн байр

Чингэлтэй дүүрэг 12 хороо

1976

56 593 600

56 593 600

0,0

2

Ягаан склад

1976

3 244 500

3 244 500

0,0

3

Нүүрсний амбаар

1976

1 584 660

1 584 660

0.0

4

Манаачийн байр

2002

224 000

224 000

0,0

 
5

Нийтийн эзэмшлийн байгууламж

1979

7 868 500

7 868 500

0.0

 

Нийт дүн
 

 

69,515,260

69,515,260

 0,0

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.