Монгол улсын ерөнхий сайд солигдсон мэдээ ”Рио Тинто”-гийн хувьцааг өсгөжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 11:04 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлэг хоёр жил бүлгийн хуралдаа суугаагүй Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохоор дэмжсэн. Тэгвэл дэлхий дахин ч түүнийг Монголын Засгийн газрын тэргүүн болох гэж буйг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Р.Амаржаргалыг 100 хувийн саналаар намаасаа дэмжсэн нь Оюутолгойн эзэмшигч компанийн хувьцааны үнийн уналтыг зогсоосон байна. Мөн эдийн засгийн өндөр мэдлэгтэй энэ эрхэм Монголын улс төрийг тогтворжуулж, уул уурхайн асуудлыг гацаанаас гаргаж чадна хэмээн барууныхан мэдээллээ.

"Рио Тинто"-гийн ихэнх хувийг нь эзэмшдэг “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, улс төрийн хямрал эхэлсэнтэй холбогдон эрчимтэй унасан билээ. Тэгвэл лхагва гарагт Ванкоуверт удирдлагатай “THR”-ийн хувьцаа Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болох тухай мэдээлснээс хойш 5.6 хувиар өсчээ. Ингэснээр энэ жилийн хэвийн үнийн түвшиндээ хүрсэн байна.

1999-2000 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалыг хүндтэй эдийн засагч бөгөөд Монголын эмх замбараагүй улс төрийн ганц прагматист хүн юм хэмээн “mining.com” бичжээ.

"Оюутолгойн" уурхайн удаан хугацаанд хойшлогдоод буй гүний өргөтгөлийн ажлыг шийдэх нь ойлгомжтой боллоо. Эх сурвалж: “theaustralin.com”
Мөн Р.Амаржаргал өчигдөр бүлгийн хуралд оролцохдоо АН-ын “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээ амласан бөгөөд улс эх оронд тулгамдсан асуудлыг хамгийн түрүүнд шийдвэрлэнэ гэсэн төлөвлөгөө танилцуулжээ. Тиймээс улс төрийн халуун сэдэв болсон "Оюутолгойн" уурхайн удаан хугацаанд хойшлогдоод буй гүний өргөтгөлийн ажлыг шийдэх нь ойлгомжтой боллоо хэмээн “theaustralin.com” мэдээлсэн байна.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид нийт 6.9 тэрбум ам.долларын хувьцаа эргэлдүүлдэг “Turquoise Hill”-ийг эзэмшдэг "Рио Тинто" шинэ тэргүүний өөрчлөлтийг эерэг шинж тэмдэг хэмээн онцолсон билээ. Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг "Рио Тинто" Засгийн газрын шинэ тэргүүнтэй хэл амаа ололцоно хэмээн найдаж байгаа юм.

Б.Ариунцэцэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.