Pfizer компанийн КОВИД-19 эсрэг эм өндөр үр дүнтэй байгаа нь тогтоогджээ

Twitter Print
2021 оны 11-р сар 07-нд 10:13 цагт
Мэдээний зураг,

Pfizer компанийн коронавирусын эсрэг туршилтын эм тус эмийн туршилтанд оролцсон иргэдийн коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг үр дүнтэйгээр бууруулж чаджээ. Pfizer компани коронавирусын эсрэг туршилтын эм нь зохих байгууллагуудаас зөвшөөрөл авсан тохиолдолд коронавирусын халдвар авсан иргэдэд уг эмээ Ритонавир нэриэй вирусын эсрэг эмтэй хамт хавсарч хэрэглэхийг зөвлөх аж.

Урьдчилсан байдлаар туршилтын явцад коронавирусын эмийг халдвар авснаа мэдсэн даруйдаа хэрэглэж эхэлснээр халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 89 хувиар бууруулж байгаа нь тогтоогджээ. Pfizer компанийн зүгээс АНУ-ын Хүнс ба Эмийн чанарын хяналтын албанаас туршилтын эмээ яаралтай журмаар хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл авахаар бэлтгэж байгаа аж.

Коронавирусын эсрэг Паксловид эмийн туршилтанд коронавирусын халдвар авсан, халдварын улмаас биеийн байдал нь хүндрэх өндөр эсрдэлтэй насанд хүрсэн иргэд оролцжээ.

Паксловир эм нь вирусын үржлийг зогсоох үйлчилгээтэй ба Ритонавир эмийн хамт хэрэглэснээр Паксловир эмийн биед задрах хугацаа нь удааширдаг аж. Pfizer компанийн Гүйцэтгэх захирал Альберт Бурлагийн тайлбарласнаар Паксловир эмийн ачаар эмнэлэгт хэвтэх эрсдэлтэй 10 хүний нэг нь л эмнэлэгт хэвтэх ба тэдгээр халдвартай иргэдийн хэн нь ч коронавирусын халдварын улмаас нас барахгүй аж.

Альберт Бурлагийн хэлснээр Паксловир эм сая сая иргэдийн амийг аврах ач тустай ч коронавирусын эсрэг вакцинд хамрагдах нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцолжээ. Нөгөөтэйгүүр коронавирусын эсрэг вакцин нь халдвараас 100 хувь хамгаалахгүй, мөн вакцинд хамрагдах боломжгүй олон тооны хүн байгаа учраас коронавирусын эсрэг эмчилгээнд хэрэглэх өндөр үр дүнтэй эм гаргаж, эрүүл мэндийн салбарын ачааллыг бууруулах нь чухал ач холбогдолтой аж.

Америкийн Merck компани АНУ-ын Хүнс ба Эмийн чанарын хяналтын албанаас өөрийн гаргасан коронавирусын эсрэг Молнупиравир эмийн зөвшөөрлийг авахаар хүсэлтээ хэдийн гаргаад байгаа ба тус эм коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 50 хувиар буурулдаг нь судалгаагаар тогтоогджээ. Их Британид Молнупиравир эм Лагеврио нэрээр хэрэглээнд гарах аж.

Эх сурвалж: CNN

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.