С.Чулууныг түүхэн чухал эх сурвалжийг Хятадын талд өгсөн хэргээр шалгаж байна

Twitter Print
2021 оны 11-р сар 07-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Соёлын сайд асан, өдгөө “Чингис хаан” музейн захирлаар ажиллаж буй С.Чулууныг “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн хэрэгт буруутгагдаж болзошгүй байна. Учир нь Эрүүгийн цагдаагийн албанаас соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг мөрдөн шалгаж байгаа ажээ.

“Үндэсний номын сан”-гийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж байгаа “Өндөр гэгээн Занабазар”-ын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжуудыг эрдэм шинжилгээний боловсруулалт хийлгүй Хятадын талд хүлээлгэн өгсөн аж. БНХАУ-ын “Ардын их сургууль”-аас “Монгол Улсад хадгалагдаж байгаа нэгдүгээр дүрийн Жавзандамба хутагтын Монгол намтруудын эмхэтгэл” нэрээр хоёр боть хэвлүүлсэн нь соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэрэг гэнэ.

Үүнтэй холбогдуулан “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон бусад холбогдох албан тушаалтныг шалгаж байгаа ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (66.181.186.50) 2021-11-07 18:19
      • 0
      • 0

      аль эртнээс ийм юм сонсогддог бсан . үнэн л бж . цаазаар авбал таарна

      Хариулах