Сургуулийн жаахан охин жирэмсэн байх уу?

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 10:27 цагт
Мэдээний зураг,

Ёс зүйгүй юм гэж хаа сайгүй байх юм. Венесуэлийн нийслэл Каракас хотын нэгэн худалдааны төвд сургуулийн дүрэмт хувцас өмсүүлсэн жаахан охины манекен тавьсан нь харсан үзсэн бүхнийг нүдийг орой дээр нь гаргаж байгаа аж. Энэ тэнэг рекламны цаад учир нь Латин Америкт өсвөр насны хүүхдийн жирэмслэлт хэт өндөр байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилго байжээ.

"Энэ бол аймшигтай. Хэрвээ би хүүхэдтэй байсан бол ийм юм харуулахыг хүсэхгүй" гэж 18 настай Келли Эрнандес (Kelly Hernandez) сэтгүүлчдэд өгүүлсэн бол түүний найз 20-той Орисельвиа Торреалба (Auriselvia Torrealba) үүнийг байдаг л зүйл, "Жирэмсэн болсон өсвөр насны охид хаа сайгүй харагдаж байдаг" гэжээ.

"Сургуулийн жирэмсэн охид"-ын хариуцлагыг Fundana болон Construyendo Futuros буяны байгууллагууд хүлээж байгаа бөгөөд уг байгууллагын удирдагч Тальма Коэн (Thalma Cohen), олны сэтгэгдлийг тун "гайхалтай", зарим нь бүр уурлаж, хилэгнэж байхад нөгөө хэсэг нь огт тоохгүй өнгөрөх юм, хүн бүхэн энэ тухай ярьж байхыг бид хүсч байна" хэмээн өгүүлсэн байна.

Венесуэль улсад нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн 20% өсвөр насны охид эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь Латин Америкийн бусад улс орнууд, Гаити, Эквадортой адил байдаг байна.

 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.