
Бүйлсны тосонд бүх төрлийн үр тариа, самарнуудаас хамгийн ихээр витамин Е-г агуулдаг онцлогтой ба хүнд хэрэгтэй шим тэжээлний эрдэс бодисууд болох кальц, магни, фосфор, төмөр, цайр, хүрэлийг ихээр агуулсан байдаг. Иймд арьс, үсэнд ихээхэн шим тэжээлтэйд тооцож эртнээс хэрэглэж заншсан юм.
Арьсанд:
1. Бүйлсны тосыг нүрний үрчлээ, тэр дундаа нүдний үрчлээг арилгах зорилгоор түрхэдэг. Нүүрний арьсны өнгийг жигдрүүлж, чангалах давхар үйлчилгээтэй.
2. Бүйлс самранд агуулагддаг өөх тос нь ханаагүй тос байдаг ба энэ нь хүний эрүүл мэнд, гоо сайханд сайн үр дагавартай байхаас гадна экзем, псориазд түрхэж хэрэглэдэг.
3. Бүйлсны тос нь витамин F агууламжтай тул батганаас сэргийлэх, арилгахад үр дүнтэй. Оройдоо батга дээр түрхэж хоноход дараагийн өдөр алга болсон байна! Түүнчлэн бүйлс самар нь хөгширөх явцыг удаашруулж өгдөг гайхамшигт үйлчилгээтэй ажээ.
4. Тосонд агуулагддаг витамин А нь арьсанд чийгшэл өгч, гарын арьсыг зөөлрүүлнэ.
5. Түлэгдэлтэнд хэрэглэж болно. Чийгшүүлж, тайвшруулж, улайлтыг намдаана.
6. Нүүрний будгийг арилгахад ашигладаг.
7. Целлюлитны эсрэг. Бүйлсны тосоор массаж хийснээр целлюлит багасаж, арьс чангарж, арьсны ялзралтаас сэргийлдэг.
Үсэнд:
1. 7 хоногт 2-3 удаа үсний угт массажилж тосыг шингээж хэрэглэснээр үсний ургалт 2 дахин хурдасна.
2. Самны үзүүрт бүйлсны тосны 2-3 дуслыг дусааж үсний угаас самнаж ургалтыг хурдасгаж болно.
3. Илүү зөөлөн, гялалзсан, хөвсгөр үстэй болохын тулд бүйлсны тосыг хэрэглэнэ. Бүйлсны тосыг үсэндээ түрхэсний дараа алчуураар ороогоод нэг цаг байлгана. Дараа нь бүлээн усаар бага хэмжээний шампуньтай угааж хатаана.
4. Сормуус, хөмсгийг өтгөрүүлнэ.
Түүнчлэн хумс бэхжүүлж, хуурайшиж хагарсан арьсыг эдгээнэ.
Эрүүл мэнд:
1. Отитын үед тосыг бүлээсгэж 2-3 дуслыг өдөрт 2 удаа чихэнд дусаана.
2. Өтгөн хаталтанд унтхаасаа өмнө 1 цайны халбагаар ууж хэрэглэнэ.
3. Бронхит, уушигны үрэвслийн үед ууна. Цэрийг ховхлог зорилгоор өдөрт 3 удаа 10 дуслаар ууна.
4. Сарын тэмдэг өвдөлттэй ирдэг бол бүйлсны тосоор гэдэсний доод хэсгийг массаж хийж өвдөлтийг намдаана.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.118) 2022-09-22 13:49Бүйлсийн тос үнэ хэд вэ
Хариулах