Ирэх оны дөрөвдүгээр сараас цахим картын системд шилжинэ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 08:49 цагт
Мэдээний зураг,

Нийтийн тээврийнхэн цахим картын үйлчилгээ болон бусад асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Энэ үеэр Нийслэлийн тээврийн газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Б.Билэгтээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийтийн тээврийн салбарт шинэ үйлчилгээ нэвтрүүлэхээр болсон нь картын систем. Энэ ажил ямар шатанд явна?

-Ирэх оны дөрөвдүгээр сараас цахим картын системд шилжинэ. Өөрөөр хэлбэл, иргэд урьдчилан цахим карт худалдан авч нийтийн тээврээр үйлчлүүлэх юм. Одоогоор цахим картын үнэ, сонголтын талаар ярилцаж байна. Цахим системд шилжүүлэх тендерт “Дата карт” консорциум шалгарсан. Нийт 14.2 сая ам.долларын өртөгтэй.

-Кондукторуудыг цомхотгоно гэсэн үг үү?

-Тэднийг хяналтын байцаагчаар ажиллуулна.

-Нөхөн олговроор зорчдог иргэд хэрхэн зорчих вэ?

-Цахим системийн ач тус гэвэл автобус бүрт GPS төхөөрөмж суурилуулж автобусны маршрут, цагийн хуваарийг нарийвчлан хянаж, тэр хэрээр нөхөн олговрын мөнгийг үнэн зөв хуваарилах боломж бүрдэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэврийн насныхан, оюутан залуус зэрэг нөхөн олговроор зорчдог хүмүүст унааны мөнгийг цахим картанд нь суулгаж өгөхөөр төлөвлөж байна.

-Том оврын автобусны холбооноос ирэх оноос эхлээд нөхөн олговроор үнэгүй зорчдог иргэдийг зорчуулахгүй гэх юм. Та бүхэн ямар саналтай байна?

-Том оврын автобусны холбооноос энэ тухай мэдээллийг ирүүлээгүй. Ийм шийдвэр гаргахдаа манай байгууллагатай зөвшилцөх ёстой. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу нийтийн тээврийнхэн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.