Хуян хөөрдөг хүмүүст өгөх чухал зөвлөгөө

Twitter Print
2021 оны 02-р сар 13-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед тархи руу урсах цусны хэмжээ багассанаар тархины тараагуур судаснууд үхжих буюу унаж, улмаар мэдрэлийн үйл ажиллагаа алдагдан, цус харвалтын шалтгаан болдог.

Хуян хөөрөх бол цэвэр хөдөлгөөний дутагдал. Хуянгаа яах вэ, эмнэлэг орж татуулах уу, иллэг хийлгэх үү л гэнэ. Цусны эргэлтүүд саатаж, бичил эргэлтүүд зогсонги байдалд орж, ингэхээр тодорхой эд эрхтний тэжээллэг нь муудаж, түүнийг мэдрэлжүүлж байгаа мэдрэл нь өвдөлт, шаналгаа, хөшилт өгч байгаа шүү дээ.

Тэрийг ардын уламжлалт анагаах ухааны эмнэлэгт ханаж самнаж нэг хэсэг газрыг нээгээд өгөнгүүт цусны эргэлт нь арай сайжирч, бие хөнгөрдөг. Угтаа бол энэ нь арга барсан механик арга. Бод доо. Бөглөрөөд байгаа паарыг нэг талаас нь онгойлгож сэтгээд өгөхөөр уг гоожих нь нэмэгдээд өгдөгтэй адилхан. Нэг газар нь самнаж, ханахаар, зогсонги, тогтонгишилд орсон цусны эргэлт, гүйлт нь сайжраад ирдэг. Тэгэхээр хуян хөөрөлт нь байхгүй болж, самнуулахаар л сайхан болдог гэсэн хүмүүс таардаг л даа. Тэрийг өөрийн физиологийн гүйлтээр гүйлгэж, хөдөлгөөнөөр нь явуулбал цусны эргэлт аяндаа сайжирна.

Хүмүүсийг хараад байхад шилэн хүзүүндээ иллэг хийлгээд сайхан болчихлоо гэдэг. Энэ нь ямар ч идэвхгүй эмчилгээ л дээ. Үүний оронд халуун шавар эмчилгээ, зөөлөн хөдөлгөөн хийгээд сурчихвал маш үр дүнтэй.

Эх сурвалж: Их Номгон уламжлалт эмнэлэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.