АНУ 2024 оны Олимпд Оросын баг тамирчдыг оролцуулахыг дэмжлээ

Twitter Print
2022 оны 12-р сар 14-нд 13:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Олимп болон Паралимпийн хороо Орос болон Беларусийн баг тамирчид улсынхаа төрийн далбааг мандуулахгүй гэсэн нөхцөлтэйгөөр 2024 онд Парис хотноо болох Зуны Олимпын наадамд оролцуулахыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Америкийн Олимпын хорооны дарга Сюзанна Лайонс, "Бүхий л амьдралынхаа туршид бэлтгэсэн тэмцээнд нь тамирчдыг оруулахыг АНУ дэмжиж байна. Гэхдээ бид тамирчид хоригт орсон улс орнуудын төрийн далбаан доор өрсөлдөхийг зөвшөөрч чадахгүй." гэжээ.

Түүний хэлснээр ОХУ, Беларусийн төрийн далбаанаас гадна тамирчид тухайн хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэхгүй байх, тухайн улсыг төлөөлөх өнгөнүүд орсон хувцас, өмсгөл өмсөөгүй байх ёстой аж.

АНУ-ын Олимпын хороо Украин улс болон Украин улсын баг тамирчдыг дэмжсэн хэвээр байгаа ч Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй байх нь Олимпын наадмын зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа гэжээ.

ОХУ Украин руу довтолсны дараа Олон Улсын Олимпын хороо ОХУ болон Беларусийн газар нутаг дээр зохион байгуулагдах байсан олон улсын бүр тэмцээн уралдаануудыг хойшлуулах эсвэл цуцлахыг шаардсан ба ОХУ, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанд орохыг хориглосон юм. Уг санаачлагыг нь олон улсын спортын хороо, эвлэлүүдийн дийлэнх нь зөвшөөрсөн билээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон Олон Улсын Олимпын хорооны хуралдаанаар гишүүн орнуудын дийлэнх нь ОХУ, Беларусийн эсрэг хоригийг хэвээр үлдээхийг дэмжсэн ба үүнд хоёр улсын газар нутагт олон улсын тэмцээн уралдаан зохиох, хоёр улсын төрийн далбаа, бэлгэ тэмдэг зэргийг харуулсан хувцас хэрэглэлийг ашиглахыг хориглосон шийдвэрүүд багтсан юм.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.58.21) 2022-12-15 02:14
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах