
ТЕЛОМЕР
1961 онд биологич Леонард Хейфлик хүний эсийн хуваагдал хязгаартай болохыг судалгаагаар баталж хүний биеийн эс хязгааргүй тоогоор хуваагддаг гэсэн үзэлд цэг тавьсан. Хейфлик хүний эс нь 50 орчим хуваагдаад цаашид хуваагдахгүй болдгийг баталсан байна.
Эсийн хромосомын төгсгөл хэсэгт нэгэн бүтэц байдаг ба үүнийг теломер гэж нэрлэдэг. Эсийн амьдрах хугацаа энэ теломерийн уртаас шалтгаалдаг тул "эсийн тоолуур" гэж эрдэмтэд нэрлэдэг. Теломер нь эсийн хуваагдал бүрт богиносдог ба эс аль зэрэг удаан хугацаанд хөгшрөх, үхэх нь теломерээс шалтгаалдаг. Теломер урт байвал хүн бага өвчилж урт наслана, теломер богино байвал өвчлөмтгий бөгөөд нас богинотой байдаг байна. Теломер богиносоход эд эрхтнийг нөхөн төлжүүлэх, шинэчлэх чадвар нь алдагддаг байна. Тиймээс теломер богино болсон үед хүн өвчлөмтгий болж ямар нэг өвчнөөр өвчилбөл эдгэрэх магадлал бага болдог.
Теломерийн богиносох үйл явцыг сааруулан эргүүлэн уртасгах боломжтой болохыг эрдэмтэд баталсан ба энэ нь теломераза ферментийн нөлөөгөөр явагддаг байна. Теломераза фермент эсийг 50 хүртэл хуваагдахыг дэмждэг ба үүнээс олон хуваагдах боломжгүй.
Цаашид хуваагдаж чадахгүй болсон эсүүд хөгширч үйл ажиллагаа явуулах чадваргүй болсон байдаг ба эд эрхтэнд ийм эс олширвол тухайн эрхтэнд хөгшрөл явагддаг. Ийм хөгширсөн эсүүд өөрөөсөө үрэвсэл өдөөдөг эс болох цитокиныг ялгаруулж энэ нь зэргэлдээ орших эрүүл эсүүдийг гэмтээж хүрээгээ тэлдэг. Үрэвсэлтэй болсон эсүүд улам томорч олон эсийг хамарснаар ямар нэг эрхтнийг гэмтээж архаг өвчин үүсэх суурь тавигддаг. Энэ байдал цаашид даамжирвал организмыг бүхэлд нь үрэвсүүлэх магадлал ихсэнэ. Үрэвсэл нь эсийн түвшинд явагддаг тул хүнд бараг мэдэгдэхгүй олон жил болдог. Организмд хөгширсөн эс үхэж оронд нь шинэ эс үүсдэг бол теломер нь богино болсон үед хуучин эсийн оронд шинэ эс үүсэж чадахгүй болдог.
Организмын эсүүдийн теломер нь богиносоход тэр эсүүд хөгширдөг.
Хоол боловсруулах замын, зүрхний, уушигны, бөөрний эсүүд, ясны эсүүд гэх мэт бүх эрхтний эсүүд нь хөгширч оронд нь шинэ эс үүсээгүй тохиолдолд тэр эрхтэнд нөхөн төлжилт алдагдаж хөгширдөг ба тэнд өвчин үүсэж эхэлдэг.
Арьсны теломер нь богиносоход арьсны эс хөгширч гиалурины хүчил нь багасч арьс уян хатан байдлаа алдаж бараан толбонууд болон цайвар толбонууд бий болж арьс цайх өвчин үүсдэг.
Тэр ч байтугай дархлааны эсүүд маань хөгширч организмыг өвчин үүсгэгчээс цэвэрлэж чадахгүй болдог. Гаднын хорт бодисууд болон хүчтэй стрессийн нөлөөгөөр дархлааны эсүүд хөгшрөхөд дархлаа суларч хүн өвчлөмтгий болдог ба энэ нь настай хүмүүст элбэг тохиолдохоос гадна залуу хүмүүст бас цөөнгүй тохиолддог. Ингэсэн тохиолдолд наснаас үл хамааран төрөл бүрийн хүнд өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг.
Теломерийг богиносгодог хэд хэдэн шалтгаан бий. Үүнд :
-Теломер нь богиносч цаашид амьдрах чадваргүй хөгширсөн эс үрэвсэл үүсгэдэг ба өөр шалтгаанаар үрэвссэн эс теломерийг гэмтээдэг тул харилцан бие биеэ нөхцөлдүүлдэг. Бүх архаг өвчин болон хөгшрөлийг түргэсгэдэг шалтгаан нь үрэвсэл байдаг.
-Организмд чөлөөт радикалууд ихээр хуримтлагдаж хангалттай хэмжээний антиоксидант бодис дутагдалтай үед чөлөөт радикалууд ДНХ-г гэмтээж теломерийг богиносгодог.
-Нүүрс ус хэтэрхий их хэрэглэж витамин, минерал болон бусад тэжээлийн бодисууд дутагдахад чихрийн өвчнөөр өвчилж эхэлдэг ба энэ үед теломер богино болсон байдаг.
-Д-витамин дутагдахад теломераза фермент дутагдаж теломер богиносдог.
-Гомоцистеин их болоход теломераза фермент багасч теломер 2-3 дахин хурдан богиносч зүрхний шигдээс , цус харвалт болон өөр олон өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. В6, В9, В12 витамины аль нэг нь дутагдахад гомоцистеин ихэсдэг.
-Эсийн доторхи антиоксидант болох глютатион бага болоход эс хамгаалалтгүй болж түргэн гэмтдэг ба теломер нь богиносдог. Парацетамол элэгний эсийн глютатионыг байхгүй болгож элгийг түргэн хугацаанд гэмтээдэг .
-Бензен, шавьж устгалын бодисууд, цэвэрлэгээний бодисууд, угаалгын нунтаг, үрэвслийн эсрэг эмнүүд, антибиотик зэрэг нь теломераза-г идэвхгүй болгож теломерийг богиносгож эсийн амьдрах хугацааг багасгадаг.
-Ходоодны хүчлийн ялгаралтыг хориглодог эмнүүд эсийн митохондрыг гэмтээж, исэлдэлтийн стрессийг ихэсгэж теломерийг богино болгодог байна. Ингэснээр организмын бохирдлыг ихэсгэж хүний насыг богиносгодог болох нь батлагдсан.
-Холестериныг багасгадаг эм статин нь эсийн митохондрыг гэмтээж теломерийг богиносгож олон өвчнийг үүсгэдэг. Ж/нь цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүдэд статин уулгахад чихрийн өвчнөөр өвчлөх эрсдэл 48% ихэсдэг болох нь батлагдсан байна.
-Сэтгэлийн гэмтэл, стресс, сэтгэл гутрал, дайсагнах хэв шинжтэй, гутранга үзэлтэй болон ирээдүйдээ санаа их зовдог хүмүүсийн теломер богино байдаг.
-Өвчтэй хүүхдээ асардаг ээжүүдийн теломер нь эрүүл хүүхэдтэй ээжүүдийнхээс богино болсон байдаг.
Жирэмсэн байхдаа В9-вит уугаагүй ээжүүдийн хүүхдүүд теломер богинотой төрдөг ба янз бүрийн өвчнөөр амархан өвчилдөг байна.
-Бүх төрлийн химийн бордоонууд, агаарын бохирдол, хүнд металлууд , хорт бодисууд, бактери, вирус, паразит, мөөгөнцөр зэрэг нь теломерийг гэмтээж насыг богиносгодог.
-Хоногт 5-6 цаг унтдаг хүмүүс 7-8 цаг унтдаг хүмүүсээс богино теломертэй байдаг. Гэх мэт олон шалтгаан теломерийг богиносгодог.
Теломераза ферментийг ихэсгэж теломерийг уртасгадаг шалтгаанууд:
-Антиокстдантууд, флавонойдууд, каротиноидууд, пикногенол зэрэг ургамалд агуулагддаг антиоксидант үйлчилгээтэй бодисууд теломераза ферментийг гэмтэхээс хамгаалж теломерийг уртасгана.
-Биеийн жингээ хадгалж таргалахгүй байх болон эрүүл зөв хооллолт.
-Сэтгэцийн тэнцвэртэй байдал болон стресст хэт автахгүй байж стрессийн үед зөв хариулт өгөх
-Хангалттай унтаж амрах ба биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх
-Архи, виски, тамхи, мансуурах төрлийн бэлдмэлүүд хэрэглэхгүй байх.
-Байгалийн бохирдолгүй эрүүл орчин бүрдүүлэх (бохирдолтой орчинд амьдардаг хүмүүс бохирдол багатай орчинд амьдардаг хүмүүсээс богино теломертэй байдаг)
-Эсийн митохондри дотор ДНХ үүсэж шинэ эс үүсдэг тул митохондрыг гэмтээдэг бүх шалтгаануудыг арилгаж витамин , минерал, аминхүчил зэрэг митохондрыг эрүүлжүүлдэг бэлдмэлүүдийг үе шаттай хэрэглэдэг болох.
-Хоолоо удаан сойход сиртуина гэдэг уураг ихсэж зарим эмгэг генийг дарангуйлдаг. Ж/нь хөгшрөлийн генийг дарангуйлж судас хатуурах, Альцгеймерийн өвчин, паркинсоны өвчин үүсэхийг сааруулж урт наслалтын генийг идэвхижүүлдэг. Сиртуина аутофагийг идэвхжүүлж организмыг хэрэггүй болсон эсүүдээс цэвэрлэдэг ба шинээр митохондри үүсэхийг дэмжиж организмын өвчтэй эстэй тэмцэх чадварыг дээшлүүлдэг байна. Сиртуины нөлөөгөөр теломераза идэвхжиж теломер уртасдаг байна. Хоол сойхоос гадна резвератрол нь сиртуиныг хамгийн их идэвхжүүлдэг бодис юм.
-Глютатионыг хамгаалдаг болон ихэсгэдэг бодисууд болох альфа-липоины хүчил, Н-ацетилоцистеин, селен болон С-вит, Е-вит, коэнзим Q10 зэргийг хэрэглэж глютатионыг багасгахгүй байвал эсийг хамгаалах болон шинээр ДНХ үүсэх процессыг дэмжиж теломер богиносохоос хамгаалж чадна.
Организмд байгаа хорт бодисыг зайлуулж, организмыг хамгаалдаг витамин, минерал болон байгалийн гаралтай антиоксидант бодисуудыг хэрэглэж байвал теломераа хамгаалж олон архаг өвчин болон хавдрын эсийн тархалтыг хязгаарлан газар авуулахгүй байвал бага өвчилж урт наслах боломж бүрдэнэ.
БАДРАХЫН БАЯРСАЙХАН
КРАКОВ хот
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(129.205.124.227) 2022-09-15 14:57Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах