С.Нарангэрэл: Ц.Өнөрзаяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилох асуудлыг би багшийн хувьд анхааралтай ажиглаж байна

Twitter Print
2020 оны 01-р сар 29-нд 10:09 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сарын 27-ны өдөр УИХ дах МАН-ын бүлэг хуралдаж, шинээр томилогдох 11 Элчин сайдын асуудлыг авч хэлэлцжээ. Эдгээр 11 хүнээс есөн хүнийг нь МАН-ы бүлэг дэмжиж, хоёр хүнийг дэмжээгүй. Нэг нь БНЭУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ч.Бүрэнбаяр. Ч.Бүрэнбаяр нь 66 настай учраас Төрийн албаны тухай хуулийн дагуу дэмжих боломжгүй. Хоёрдугаарт, БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшсэн Ц.Өнөрзаяаг мэргэжлийн биш учраас дэмжээгүй хэмээн МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийсэн. 

Үүнтэй холбоотойгоор академич, хуульч С.Нарангэрэл өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Гадаад хэргийн яаманд ажилладаг хэдхэн хүний дотроос заавал Элчин сайд тодрох ёстой гэж явцуурхах юм бол гадаад дотоодын олон улсын харилцааны мэргэжил эзэмшсэн энэ олон мэргэжилтнүүдийг хэтэрхий гадуурхсан болно.

Яаманд ажиллаж байгаагүй ч гэсэн эх орноо төлөөлөн Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан төгсөгчид МУИС-ийн Хууль Зүйн Сургуулиас нэг бус гарч байсныг би сайн мэднэ. Тухайлбал, ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Л.Хангай лав л ажиллаж байсан.

Ц.Өнөрзаяа нь МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд суралцаж байгаад БНСУ-ын Хандонгийн Их Сургуульд шилжиж Олон улсын эрх зүйч, Сөүлийн Үндэсний Их Сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр төгсч МУИС-тай шууд харилцаатай Күүкмин Их Сургуульд сүүлийн 3 жил багшилж байна.

Ингэхээр БНСУ-ын ард түмний түүх, хэл, соёл, аж төрөх ёс, хөгжил цэцэглэлт, манай хоёр орны хамтын ажиллагааны тухай өргөн мэдлэгтэй Ц.Өнөрзаяагаас өөр хүмүүнийг олоход туйлын бэрх. Солонгосчууд Ц.Өнөрзаяаг 2016 онд “Сөүл хотын хүндэт иргэн” болгосон нь том хүндлэл.

Image may contain: Uno Tsog, sitting and indoor

Тэрбээр БНСУ-д амьдарч буй Монголчуудаа ч маш сайн мэднэ. Тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэн Монголчуудыхаа төлөө ажилласаар ирсэн хүн. Миний шавь Ц.Өнөрзаяа бол хүүхэд нэг бүрийн 30 сая воны өртөгтэй мэс заслыг зүрхний өвчтэй 200 хол давсан хүүхдүүдэд хийлгэж эдгээсэн буянт үйлсийн улаач юм.

Монголчууд бидний дунд эх орноо гадаадад нэр төртэй төлөөлж чадах хөвгүүд охид цөөнгүй байдгийн нэг нь яахын аргагүй Монгол улсын зургаа дахь Ерөнхий сайд Ц.Жигжиджавын ач охин, өндөр ёс суртахуун, эх оронч зан чанар генд нь удамшсан Ц.Өнөрзаяа мөн гэдгийг хэлмээр байна.

Хуульч С.Нарангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.