Төсвийн байнгын хорооны хурал хойшиллоо

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 15:58 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 14.00 цагт зарласан боловч хойшлуулахаас аргагүйд хүрлээ. Монгол Улсын 2015 оны төсвийн төсөлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгээс тодорхой саналууд гаргаж, Төсвийн байнгын хороонын ажлын хэсэгт хүргүүлсэн юм байна. Гэвч тус байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг нь МАН-ын бүлгийн саналыг төсвийн төсөлд тусгаагүйгээс гишүүд нь хуралдаанд оролцох боломжгүй гэж үзэн, хуралдааныг орхиж гарав.

Ингэснээр Төсвийн байнгын хорооны хуралдааныг хийхэд гишүүдийн ирц бүрдэхгүй болж, хойшлуулахаас аргагүйд хүрлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Төсвийн төсөлд санал хүргүүлж байхад түүнээс нэгийг нь ч тусгаагүйгээ эргэж мэдэгдэх ёстой байсан” гэж хэлж буй юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн төсөл хийгээд түүнтэй холбоотой хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой. Өчигдөр тус байнгын хорооны хуралдаан хоёронтоо зарлагдсан боловч намын бүлгүүдийн хуралдаантай давхацсанаар өнөөдөр дахин зарласан ч бас л хойшлогдлоо.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.