АН Гүйцэтгэх зөвлөлийн хурлаа яаралтай зарлалаа

Twitter Print
2014 оны 11-р сар 12-нд 13:47 цагт
Мэдээний зураг,

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээр Р.Амаржаргалыг тодруулсан. Хуралдаанаар нэр дэвшигч Д.Ганбат нэрээ татаж, Р.Амаржаргалыг нэр дэвшүүлээ гэсэн мэдээлэл тараад буй.

Гэтэл баттай эх сурвалжийн хэлж байгаагаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг оролцуулалгүйгээр нэр дэвшигчийг тодруулсан байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг оролцуулалгүйгээр хуралдаж шийдвэр гаргасан даруйдаа нийгмийн сүлжээгээр Р.Амаржаргалыг дэмжлээ гэсэн мессэж явуулсан нь санаатай үйлдэл хэмээлээ.

Мөн АН-ын дарга Н.Алтанхуяг АН-ын бүлгийн шийдвэр хууль бус хэмээгээд энэ тухай намын дүрмэнд нэгд нэгэнгүй заасан байгаа. Иймд Ерөнхий сайдад урвагчийн нэрийг дэвшүүлэхгүй гэдэг байр суурин дээрээ хатуу зогсоно гэдгээ илэрхийлээд байгаа.

Улстөрд үүсээд буй энэхүү нөхцөл байдлын улмаас Ардчилсан нам Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаа яаралтай зарлаж, гишүүдээ цуглуулаад байна. Мөн Үндэсний Зөвлөлдөх хороог хуралдуулахаар болжээ. Гэхдээ ҮЗХ-г хэзээ хуралдуулах товоо хараахан зарлаагүй байгаа аж. Энэ талаар бид эргэн мэдээлнэ. 

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.